Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн чуулган боллоо

2017-09-21 17:49:12

“Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи”-ийн бүх гишүүдийн ээлжит чуулган 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо. Тус чуулганд ХААШУА-ийн ерөнхийлөгч, академич, доктор, профессор Б.Бямбаа, тэргүүн дэд ерөнхийлөгч, академич, доктор, профессор А.Бакей, эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, профессор Г.Гантулга нар болон гишүүд оролцов.  

Чуулганаар ХААИС-ийн "Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төв"-өөс боловсруулсан "Хөдөө аж ахуйн эдийн засгийн судалгааны дунд хугацааны хөтөлбөр" болон 2017-2018 оны өвөл, хаврын цаг агаарын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, Монгол улсын мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын  бэлтгэлийг хангах чиглэлээр салбарын эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын боловсруулсан, санал, зөвлөмжийг хэлэлцлээ.

Монгол Улсын мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрсдлийг бууруулах зөвлөмжийн төслийг академийн гишүүдийн гаргасан саналын дагуу сайжруулан боловсруулалт хийж, төр, засгийн болон орон нутгийн холбогдох байгууллагууд, мэргэжлийн холбоод, малчид, тариаланчдад шуурхай хүргэн хамтран ажиллахыг тус академийн Тэргүүлэгчдэд даалгаснаар энэ удаагийн чуулган өндөрлөв. 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn