Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Японы Кумамото их сургуулийн оюутны олон нийтийн үйл ажиллагаа хариуцсан албаны захирал Сүичи Тори зочин профессороор ХААИС-ЭЗБС дээр ажиллана.

2017-10-04 11:16:09

2017 оны 10-р сарын 5,6 нд ХААИС-ийн ЭЗБС-ийн захирал Б.Баасансүхийн урилгаар Японы Кумамото их сургуулийн оюутны олон нийтийн үйл ажиллагаа хариуцсан албаны захирал Сүичи Тори зочин профессороор ЭЗБС болон Инженерийн сургууль дээр ажиллаж оюутан солилцоо, багш солилцоо болон бусад хамтын ажиллагааны талаар тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга замын талаар чөлөөт хэлэлцүүлэг зохиох юм. Мөн өөрийн хийдэг “Mechanic engineering system” судалгааны ажлын талаар workshop зохион байгуулна. Инженерийн сургуулийн холбогдох тэнхим болон холбогдох судалгаа хийдэг багш нар уг workshop-т идэвхитэй оролцоно уу.

Сүичи Тори захирлын танилцуулга:

Шинжлэх ухаан, техник технологийн сэтгүүлд 176 судалгааны бүтээл, олон улсын хурлын 342 илтгэл,  ном сурах бичиг 6, зохиогчийн эрхийн патент 5, сүүлийн 3 жилийн байдлаар засгийн газрын 7 төсөл, үйлдвэрлэлийн 6 төсөл  дээр ажиллаж байгаа эрдэмтэн бөгөөд судалгааны салбартаа нэр алдартай профессор юм. Дэлгэрэнгүй мэдээллийг  энд /CV/ дарж танилцана уу



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn