Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Агроэкологийн сургууль нь НҮБ-ын ХХААБ-тай хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн “ХАА-н технологи нэвтрүүлэх төв"-д ажиллах 16 сургагч багшийг бэлтгэн гаргалаа

2017-10-05 10:15:48

ХААИС-ийн АЭС-ийн “Биологийн нөөц, таримлын технологийн хөгжил” профессорын баг нь  НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Хүнсний ногооны хөнөөлт организмтой тэмцэх органик технологи” сэдэвт  “Сургагч багш” бэлтгэх сургалтыг  зохион байгуулав. Энэхүү сургалтаар зорилтот сумын арав, сайн дурын нэг, “Монгол ногоо” төслийн тав, нийт 16 сургагч багш бэлтгэгдэж 84 цагийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байна. 

Тус сургалтын зорилго нь сургагч багш нарт  хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг бага талбайгаас арвин ургац хураах агротехнологийн болон ургамал хамгааллын дадал олгох, органик тариалангийн  технологид  сургах, өөрсдөө мэргэжилтэн болоход чиглэсэн дадлыг хэвшүүлэх, илэрсэн хөнөөлт организмыг зөв таних арга техник,  ургамал хамгаалах технологийг зохистой хэрэглэх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг олон талын оновчтой мэдлэг олгож, дадлагажуулахад оршсон байна. 
Сургагч багшийн сургалт нь ХААИС-ийн АЭС-ийн харьяа “Агропарк” Сургалт судалгааны төвд 2017 оны ургамал ургалтын хугацаанд буюу 4-р сараас 9-р сар хүртлэх  хугацаанд 6 удаагийн давтамжтай явагдаж,  оролцогч нар нь сурч мэдсэн зүйлээ өөрсдийн орон нутгийн газар тариалан эрхлэгчдэд  зааж сургасан  байна. Энэхүү сургалтанд “Зиг заг” хэлбэрийн сургалтын шинэлэг арга барилыг нэвтрүүлсэнээр сургагч багшийн сургалтын хөтөлбөр нь фермерүүдийн талбайн сургалтанд шууд хэрэглэгдсэн болно.


Фермерүүдийн талбайн сургалтанд Төв аймгийн Борнуур суманд 73, Дархан-Уул аймгийн Орхон суманд 56, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 73 ногоочин оролцож, 5 удаагийн талбайн сургалтанд нийт 202 ногоочин хамрагджээ. 
Сургагч багш нар байцааны таримал болон хүлэмжинд тархдаг гоц хөнөөлт шавьж, хачиг, ургамлын өвчнийг таньж тодорхойлон, хөнөөлт шавьжтай тэмцэх төрөл бүрийн байгальд ээлтэй арга туршиж, талбайд ангуучин болоод шимэгч шавьжуудыг илрүүлэх, таних, тэдгээрийн популяцийг хамгаалах, хэрэглэх мэдлэгтэй болсон юм.  
Сургагч багшийн  хаалтын сургалт семинарын үеэр сургагч багш Б.Дашдаваа “Энэхүү сургалтын гол онцлог нь практикт түшиглэсэн “Зиг заг” хэлбэрийн сургалтын шинэлэг арга барилыг нэвтрүүлж, сургагч багш нарыг газар дээр нь дадлагажуулж, ур чадвар олгосноороо өндөр ач холбогдолтой байсан ” хэмээн дүгнэсэн байна.  

“Сургагч багш” бэлтгэх сургалтын хаалтын семинарт зочид, төлөөлөгчдөөс гадна НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Аднан Куореши, Швейцарийн хөгжлийн агентлагийн хөтөлбөрийн ажилтан Андрюс Вебер, “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандах, Агроэкологийн сургуулийн захирал О.Нямсүрэн, Газар тариалан, ургамал хамгааллын тэнхимийн эрхлэгч Б.Одгэрэл нар оролцож, сургагч багш нарт сертификат гардуулав.




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn