Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ЯПОНЫ UGAS- ийн ИХ СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ СУРГАЛТ БОЛОВ

2017-11-10 13:25:57

ХААИС–ийн Агроэкологийн сургууль болон Японы UGAS–их сургуулийн  хамтын ажиллагааны хүрээнд “Forest Dynamics and Ecosystems in Northern Mongolia”  сэдэвт сургалтыг 2017 оны 11-р сарын 5-7-ны хооронд багш нар,  байгаль орчны мэргэжилтнүүд, судлаачид  болон  ахисан түвшний оюутнуудад  зориулан  зохион байгууллаа. Тус сургалтын хүрээнд байгаль орчин, экологийн судалгааны шинэ арга аргачлал   жишээ судалгааны үр дүнгүүд, түүнчлэн “Lidar “Forest window” болон QGIS зэрэг олон программ хангамжуудыг хэрэглэх, судлах боломж бүрдсэн нь шинэлэг байлаа.  

Японы Обихиро их сургуулийн профессор, доктор К.Takeda болон Ямагата их сургуулийн профессор, доктор  У. Hобори нар өөрсдийн зардлаар хүрэлцэн ирж   олон улсын их сургуулиудийн хөтөлбөрийн ахисан түвшний 1 кредитийн агуулгад багтах хичээл явагдсан болно.   Мөн оюутнуудыг оролцуулан дрон  ашиглан агаарын бохирдолт  хэмжих дадлага ажлыг явууллаа. 

Энд нийтдээ  52 хүн оролцсон бөгөөд БОАЖ-ын яам, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн (8), Газарзүй-геоэкологийн хүрээлэн (4), Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн (2), Олон улсын Жайка байгууллагын эрдэмтэд (1), судлаачид, манай сургуулийн багш нар  болон ахисан түвшний судлаач, экологи, байгаль хамгаалал, ойн аж ахуйн инженерийн  ангийн оюутнууд хамрагдсан юм.  

Тус хамтын ажиллагааны хүрээнд  цаашдаа 2 их сургуулийн багш болон судлаач солилцооны хөтөлбөрийг идэвхжүүлэх улмаар хамтарсан  судалгааны  баг  бүрдүүлэх талаар  ажиллаж эхэллээ.

Энэхүү сургалтыг экологийн тэнхимийн багш М.Хишигжаргал, Д.Дэлгэржаргал, Т.Байгал-Амар, Г.Мөнхбат, Б.Шүрэнцэцэг нар  амжилттай  зохион байгууллаа.  



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn