Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ОЮУТНЫ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

2017-11-10 18:57:35

 “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэгт уралдаан зарлаж байна. Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, бичил төсөл бичиж оролцоно.
Төслийн чиглэл:


нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;
оюутны суралцах орчныг сайжруулах;
оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
дотуур байрны орчныг сайжруулах;
оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах;
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах;

Хэрэгжүүлэх хугацаа: 2017 оны 12 сар - 2018 оны 05 сар
Тэтгэлгийн хэмжээ: 3 сая төгрөг хүртэл

Төслийн баг:

Бакалаврын хөтөлбөрт хамрагдаж буй 3-5 оюутнаас бүрдсэн баг ажиллана.
Сонгон шалгаруулалт:
Нэгдүгээр шат: ХААИС-ийн төсөл шалгаруулах комисс сонгон шалгаруулна.
Хоёрдугаар шат: Дээд боловсролын шинэчлэлийн төслийн комисс тус тус сонгон шалгаруулна.
Төсөл хүлээн авах хугацаа: Сургалтын бодлого зохицуулалтын албаны 2 тоот өрөөнд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна. Төслийн мэдүүлгийн маягтын дагуу бөглөж ирүүлнэ үү. 
Төслийн мэдүүлгийн маягтыг татаж авна уу.
Харилцах утас: 99097449, 99650079


“Дээд боловсролын шинэчлэл” төсөл, Хөдөө аж ахуйн их сургууль




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn