Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛИЙН ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМИЙН БАГШ НАР ОХУ-ЫН БУРИАДЫН ИХ СУРГУУЛЬД ЗОЧИЛЖ, ТУРШЛАГА СУДЛАВ

2017-11-16 11:13:39

ХААИС-ийн Агроэкологийн Газрын менежментийн тэнхимийн багш нар 2017 оны периодын дундах долоо хоногт /2017.11.02-05/ Буриадын улсын их сургуульд зочилж, туршлага судлаад ирлээ.

Энэ үеэр мэргэжлийн чиглэлийн багш нарыг харилцан солилцох, чөлөөт периодод байгаа багшийг тусгай хөтөлбөрөөр богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх, докторын судалгааны ажлаа хийж буй судлаачдыг урт хугацаагаар хүлээн авч туршлага судлах, мэдээллийн баазаар үйлчлэх боломжоор хангахаар болсон байна.

Мөн Буриадын их сургуулийн хэлний төвийг түшиглэн Газар зохион байгуулалтын магистрийн хос хөтөлбөр хэрэгжүүлэх боломжын талаар санал солилцов. Буриадын их сургуулийн Газар зохион байгуулалт газар ашиглалтын тэнхимд тусгай хөтөлбөрөөр “ГИС технологийг сургалтын үйл ажиллагаанд ашиглах нь” мэргэжлийн сургалтанд ХААИС-ийн газрын менежментийн тэнхимийн 10 багш Дарханы салбар сургуулийн инженерийн тэнхимийн 4 багш хамрагдсан байна.



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn