Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Докторын дараах судалгааны тэтгэлэг

2018-03-27 17:58:12

Эрдэмтдийн залгамж хойч үе болсон залуу доктор судлаачдын бие даан судалгааны ажил гүйцэтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг” олгох уралдаан зарлаж байна. Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 222 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу боловсруулан, материалаа бүрдүүлж  ирүүлнэ.

Материалд ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байна.
Төслийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яамны 501 тоот өрөөнд хүлээн авна.

Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам: http://www.mecss.gov.mn/director-content-372-328.mw

 

Холбоо барих утас: 263181    
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn