Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Экосистемийн судалгааны төвийн шинэ бүтээл

2018-03-29 09:59:25

Хөдөө аж ахуйн Шинжлэх ухааны зөвлөлийн харъяа Экосистемийн судалгааны төвөөс “Rangeland Ecosystems of Mongolia” номыг эрхлэн гаргаж байгаа бөгөөд тус номонд Монгол орны бэлчээрийн экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүд болох газрын гадарга, уур амьсгал, ургамалжил, зэрлэг амьтад, шувууд, бэлчээрийн экосистемд нөлөө үзүүлдэг зарим мэрэгч амьтад, шавьж болон бэлчээрийн малын талаар бичжээ. Үүнээс гадна Монгол оронд өргөн тархсан бэлчээрийн төрлийн хөрс, ургамалжил, зонхилох ургамал, бэлчээр ашиглах арга, бэлчээрийн хөрс, ургамалжлыг нөхөн сэргээх арга замын талаар тус номонд дурьджээ.

Энэхүү бүтээлийг их, дээд сургуулийн оюутан, залуу судлаачид, дунд сургуулийн багш нар, байгаль орчны мэргэжилтэн, газрын даамал, бэлчээрийн мэргэжилтэн, байгальд болон бэлчээрт элэгтэй бүх хүнд зориулан гаргасан байна.



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn