Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Суурь судалгааны төслийн сонгон шалгаруулалт

2018-03-30 16:48:43

Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын дагуу суурь судалгааны төслийн баримт бичгийг боловсруулан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Суурь судалгааны төсөлд тавигдах шаардлага:

1. Төсөл нь:     

-  Дээр дурдсан журмын 1.4.1 дэх заалтад нийцсэн байх;
-  Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх;
-  Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох.

2. Төслийн өртөг зардлыг  БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг  баримтлан бодитой тодорхойлсон байх.

3. Төсөл хэрэгжих хугацаа 3 хүртэлх жил, нийт санхүүжилтийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл байх.

Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны төслийн баримт бичгийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг  хүртэл /http://www.project.edu.mn/ цахим хаягаар хүлээн авна.   

Холбоо барих утас: 260325
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ 




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn