Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Болор үзэг II

2018-03-15 11:31:02

Хөдөө аж ахуйн их сургуулийн Болор үзэгтэн клуб нь “Болор үзэг II” яруу найргийн наадмыг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус наадамд 10 гаруй их, дээд сургуулийн 27 оюутан залуус оролцож, авъяас билгээ сорьцгоов. 

Гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан тус наадамд оюутнууд өөрийн зохиосон шүлэг, уран уншлагаар өрсөлдлөө. Энэ удаагийн наадамд:
Тэргүүн байр: Л.Сайнбаяр /МУБИС/
Дэд байр: Р.Отгонбаяр /УЗНАДС/ 
Гутгаар байр: Ж.Эдмон /МУИС/
Тусгай байр: Т.Энхнаран /УЗНАДС/ нар тус тус байр эзэллээ.

Тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд: 

Я.Отгонбаяр /МУСТА, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч/
Н. Минжинсайхан /МЗЭ-ийн шагналт, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч/ 
М.Наранболд /Г.Сэр-Одын шагналт яруу найрагч, “Ган зам” сонины эрхлэгч/ 
О.Ядамсүрэн /МУСТА, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч/
Л.Цолмон /МУСТА, ХААИС-ийн Хатан туул театрын менежер/
Э.Лувсанжамц, Оюундалай /ХААИС-ийн “Болор үзэгтэн” клубын үүсгэн байгуулагч, зөвлөх/ нар орж ажиллаа.

ХААИС-ийн “БОЛОР ҮЗЭГТЭН” КЛУБ



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn