Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Монголын номын санч-мэдээллийн ажилтнуудын дунд зохион байгуулагдсан Спортын 4 төрөлт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2018-04-11 12:10:37

Монголын номын санч-мэдээллийн ажилтнуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг спортын 4 төрөлт тэмцээн 2018 оны 4-р сарын 6-8 ны өдрүүдэд ХААИС дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнийг сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, олс таталт, дартс зэрэг төрлүүдээр явуулж шилдгүүдийг тодруулсан бөгөөд      төрөл тус бүрд  хот, хөдөөгийн 14 баг оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.


Энэ жилийн тэмцээн Монголын Номын Сангуудын Консерциумын 10 жил, ХААИС-ийн Төв номын сангийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой байлаа. Тэмцээнийг ХААИС-ийн номын сан амжилттай зохион байгуулж,  баг тамирчид маань эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль хүртлээ.
Тэмцээнд оролцсон баг тамирчиддаа, спортын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан номын сангийн хамт олондоо  баяр хүргэж, ажлын амжилт хүсье.




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn