Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн Оюутны холбооны ээлжит XX чуулган

2018-04-17 13:05:22

ХААИС-ийн Оюутны холбооны ээлжит XX чуулган 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Хатан туул” театрт болж өндөрлөлөө. Тус чуулганд мандат бүхий 180 орчим оюутан оролцсон бөгөөд эдгээр оюутан нь Оюутны холбоо, Клубуудын нэгдсэн зөвлөл, бүрэлдэхүүн сургуулиудын Оюутны зөвлөл, Дархан-Уул аймаг дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн Оюутны зөвлөлийн төлөөлөгчид болон анги, хэсгийн ахлагч нар байлаа.

Чуулганд оролцогчид энэ удаа ХААИС-ийн Оюутны холбооны удирдлагыг сонгосон бөгөөд С.Түмэнцэнд /ИТС-ийн II курс/ 115 оюутны саналаар ОХ-ны тэргүүн, О.Одмөнх /ИТС-ийн II курс/ 55 оюутны саналаар ОХ-ны дэд тэргүүн, Р.Түвдэндорж /ИТС-ийн II курс/ Хяналтын албаны даргаар тус тус сонгогдлоо.




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn