Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Мэргэшүүлэх сургалт амжилттай явагдлаа

2018-04-18 12:37:46

МААБС-ийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн Бараа, түүхий эд судлал, технологийн хөтөлбөрийн хороо нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Сүүн Сацал” компанитай хамтран “СҮҮ БЭЛТГЭЛ, БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ” сэдэвт мэргэшүүлэх сургалтын эхний ээлжийг 2018 оны 3-р сарын 11-ээс 4-р сарын 02-ны хооронд амжилттай зохион байгууллаа. 

МААБС-ийг Мах, сүү үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр төгссөн төгсөгчид нь тус сургалтанд хамрагдсан бөгөөд “Сүүн Сацал” компаниас төгсөгчдийн маань мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшлийг өндрөөр үнэлж, тус копмпанид үргэлжлүүлэн ажиллах санал тавьсан. Сургалтанд оролцогчдоос Д.Норовванжил нь уг саналыг хүлээн авч одоо тус үйлдвэрт технологичоор ажиллаж байна. 




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn