Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

2018-04-23 11:41:16

ХААИС-ийн Магистр, докторын сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн хавар  магистрантур, докторантурт  элсэн суралцах хүмүүсийг урьж байна. 
Бүртгэл:  Элсэхийг хүсэгчид 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны хооронд ХААИС-ийн захиргааны II байр 202 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.
Элсэлтийн шалгалт:  Элсэгчид англи хэлний болон мэргэжлийн шалгалт өгнө. 

  • Англи хэлний шалгалт: 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр
  • Мэргэжлийн шалгалт:  2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус тус авна.

Магистрантурын сургалт 2018 оны 05 дугаар сарын 28-нд, докторантурын сургалт 10 дугаар сард эхэлнэ.

Элсэхийг хүсэгчид дараах материал бүрдүүлнэ. Үүнд: 

  1. Элсэгчийн анкет  /graduate.muls.edu.mn вэб хуудаснаас татаж авна уу/
  2. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг
  3. Бакалаврын дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
  4. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  5. Докторын сургалтад элсэгчид 1.2.3.4-д зааснаас гадна магистрын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
  6. Бүртгэл, элсэлтийн шалгалтын хураамж 20000 төгрөг, Хаан банкны 5131191851 тоот дансанд тушаасан баримт

    Лавлах утас: 75107777-261,262,263 , 99106255, 91919291, 88806020

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Е-магистр, F-доктор



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn