Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

BOKU-д зочин профессороор ажиллав

2018-04-30 16:55:57

Хөдөө аж ахуйн их сургууль болон Австри Улсын Байгалийн Нөөц, Хэрэглээний Шинжлэх Ухааны сургууль (BOKU) нь 2016 оноос эхлэн олон улсын Эрасмусын тэтгэлгээр багш - судлаач солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Тус хамтын ажиллагааны хүрээнд Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн ахлах багш, доктор О. Бүрэнжаргал нь BOKU-д 2018 оны 04-р сарын 10-19-ний хооронд зочин профессороор ажиллалаа. Тэрээр энэ хугацаанд тус их сургуулийн Ойн экологийн тэнхимд ажиллан, бакалаврын оюутнуудад “Ойн экологи ба микориз” хичээл заасан байна. 

Мөн BOKU-н Ойн экологийн тэнхимийн эрхлэгч, профессор Дуглас Годболд АЭС-ийн Экологийн тэнхимд энэ оны 06-р сард ирж ажиллана. Түүний судалгааны чиглэл нь хөрс, ой, уур амьсгалын өөрчлөлт бөгөөд Экологийн тэнхимийн багш А. Сайнчулуу түүний удирдлаган доор судалгааны ажлаа хийж ирсэн байна.




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn