Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

”Хөгжиж буй орнуудын нэн ховордсон болон зэрлэг амьтдын зүйлийн бүрдлийн судалгаа, экспорт, импортын менежемент”

2018-05-07 18:50:55

“Хөгжиж буй орнуудын нэн ховордсон болон зэрлэг амьтдын зүйлийн бүрдлийн судалгаа, экспорт, импортын менежемент” сэдэвт олон улсын сургалт, семинар  нь БНХАУ-ын Бээжин хотноо 2017 оны 08-р сарын 29-нөөс 09 сарын 18-ныг хүртэл 21 хоног амжилттай зохион байгуулагдлаа.

Тус семинарт ХААИС-ийг төлөөлж Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор Б.Мөнхдэлгэр (Ph.D), багш С.Мягмарсүрэн нар амжилттай оролцоод ирлээ. Мөн 37 орны 89 төлөөлөгч тус семинарт оролцож БНХАУ-ын Chengdu, Бээжин хотноо олон улсын хэмжээний сургалтыг лекц, семинар, харилцан ярилцлага, санал бодлоо солилцох хэлбэрээр явуулж, БНХАУ-ын үзэсгэлэнт түүхийн дурсгалт газруудтай танилцан, Аба Prefecture, Mianyang City, Leshan City,Ya’an City  хотуудаар явж ховордсон буюу нэн ховордсон амьтдын үзэсгэлэн, дэлхийд алдартай шавьжны музей үзэхээс гадна Chendu хотод очиж ПАНДА”н  амьтны хүрээлэнд зочлов.

2017 оны 09-р сарын 18-ны хаалтын семинарт Ази, Европ, Латин Америкийн төлөөлөгч нар илтгэл тавьсан бөгөөд Ази тивийн орнуудыг төлөөлөн ХААИС-ийн багш, докторант С.Мягмарсүрэн Азийн орнуудын нэн ховордсон болон зэрлэг амьтдын зүйлийн бүрдэл, экспорт импортийн менежментийн давуу болон дутагдалтай талуудын талаар нэн сонирхолтой илтгэлийг англи хэлээр  тавьж амжилттай оролцлоо.




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn