Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БАКАЛАВРЫН ОЮУТНУУДЫН ДУНД “STARTUP BUSINESS 2018” УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2018-05-17 13:17:15

Монгол улсад 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Инновацийн долоо хоног”-ийн арга хэмжээний хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрсдлийг бууруулах, ногоон технологи ашиглах зэрэг асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэхэд чиглэгдсэн шинэ шийдэл, дэвшилтэт технологи боловсруулах, ашиглах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүтээлч шинэ санаа, шийдлийг дэмжих, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийг дэмжих зорилгоор “STARTUP BUSINESS 2018” уралдааныг бакалаврын оюутнуудын дунд нээлттэй хэлбэрээр зохион байгууллаа.
Тус уралдаанд шалгуур үзүүлэлт, удирдамжийн дагуу нийт 12 багийн 17 бүтээл бүртгүүлснээс сургуулиар нь авч үзвэл ИТС-иас 8 бүтээл, МААБС-иас 9 бүтээл оролцлоо. Уралдаанд оролцсон бүтээлүүдээр 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14:00-18:00 цагийн хооронд хичээлийн төв байрны II давхарт профессор багш, ажилтан, оюутнуудад нээлттэй үзэсгэлэн зохион байгуулав. 
ХААИС-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны А/109 тоот тушаалын хавсралтаар батлагдсан бүтээл шалгаруулах журмын дагуу бүтээлд тавигдах шаардлага, зах зээлд нэвтрүүлэх боломж, экологид ээлтэй байдал, хөдөлмөр хөнгөвчилж, бүтээмж нэмэгдүүлж байгаа зэргийг харгалзан шалгуур үзүүлэлтийн дагуу шилдэг бүтээлүүдийг шалгаруулав. Үүнд:
Тус уралдаанд шалгарсан бүтээлүүд: 
1. Инженер, технологийн сургуулийн Цахилгаан хангамж IV ангийн оюутан Б.Эгшиглэнгийн зохион бүтээсэн “EPONIC” бүтээл,


2. Инженер, технологийн сургуулийн Цахилгаан хангамж IV ангийн оюутан Ж.Давгадоржийн зохион бүтээсэн “Дифференциал автомат, таслан хамгаалах хэрэгсэл” бүтээл,


3. Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Зоо инженер технологийн IV ангийн оюутан Г.Тэлмэнгийн удирдсан  Био эрчим хүч багийн “Эко түлш, хөргөх шингэн, шил арчигч шингэн, хатуу, шингэн саван” зэрэг хаягдал материалын гаралтай бүтээгдэхүүн зэрэг бүтээлүүд тус тус шалгарлаа.  




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn