Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

BOKU-Д АЖИЛЛАЛАА

2018-06-05 14:18:21

ХААИС-ийн Агроэкологийн Сургуулийн Экологийн тэнхимийн багш А.Сайнчулуу нь Австри улсын University of Natural Resources and Life Sciences (BOKU) их сургуулийн Ойн экологийн тэнхимд  2017 оны 11-р сараас 2018 оны 4 сар хүртэл ажиллаад ирлээ. Тэрээр энэ хугацаанд “Current advances in ecology and soil sciences”, “Ecology of roots and mycorrhizas”  болон “Methods of data collection, management and analysis” сэдэвт докторантын хичээлүүдийг судалж, амжилттай төгссөн байна. Мөн “Impact of different land use on rangeland conditions in Mongolian desert steppe” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, судалгааны үр дүн, ач холбогдлын талаар Ойн тэнхимийн нийт багш нартай санал солилцов. 

А.Сайнчулуу багшийн хамрагдсан Ernst Mach-Stipendien, Eurasia-Pacific Uninet тэтгэлэгт хөтөлбөр нь ОХУ, БНХАУ,  Казахстан болон Монгол зэрэг нийт 11 улсыг хамарсан доктор (Ph.D.) болон докторын дараах (Post-Doc) сургалт явуулдаг хөтөлбөр юм. Иймээс ХААИС-ийн  бүрэлдэхүүн сургуулийн салбар бүрийн багш нар уг тэтгэлэгт хамрагдаж,  3-6 сарын хугацаанд мэргэжил дээшлүүлэх бүрэн боломжтой гэсэн үг юм.  Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар мэргэжлийн гадаад хэлний түвшингээ дээшлүүлэх, онолын болон практик мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх, лабораторийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дээр ажиллах боломж бүрдэх ач холбогдолтой. Багш та уг хөтөлбөрт хамрагдсанаар өөрийн зааж буй хичээлээ сайжруулан шинэчлэх, оюутан бүрт сурсан эрдэм, мэдлэгээ зааж эзэмшүүлэх төдийгүй ХААИС-ийн боловсон хүчинг сайжруулан, дотоодын болон гадаадын их, дээд сургуулиудтай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй энэ цахим холбоосоор орж танилцана уу. 

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn