Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

"УСЖУУЛАГЧ ЭРДЭМТЭН, УСНЫ НЭРТЭЙ ИНЖЕНЕР" ЭРДМИЙН ЧУУЛГАН

2018-06-14 09:55:29

Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулиас Монгол Улсын Зөвлөх инженер, доктор Дамбабазарын Чандманий хөдөлмөр бүтээлийг алдаршуулах Эрдмийн чуулганыг зохион байгуулах гэж байна. Түүний ажил хөдөлмөрийн түүхэн замналыг дурдвал:
1980-1991 онд: Усны хайгуул төсөл, эрдэм шинжилгээний институтэд /хуучин нэрээр/ инженер, ахлах инженер, эрдэм шинжилгээний ажилтан, экспедицийн дарга, хайгуулын товчооны дарга
1991-1995 онд: Усны аж ахуйн нэгтгэлд салбарын шинжлэх ухаан, технологийн менежер
1995-2005 онд: Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Агробиологийн сургуульд багш, ахлах багш, Газар, ой, усны нөөцийн менежментийн төвийн эрхлэгч
2005-2010 онд: Байгаль орчны яамны харьяа Усны институтийн захирал
2010-2013 онд: Дундговь аймгийн засаг дарга
2013-2014 онд: Усны судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн зөвлөх
2015 оноос одоог хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Алтайн Өвөр Говийн Сав Газрын захиргааны даргаар ажиллаж байна.

Д.Чандмань байгаль орчны салбарт усны хайгуул судалгаа, зураг төсөл, эрдэм шинжилгээ, сургалт болон төр захиргааны ажилд нийт 38 жил тасралтгүй ажилласан тэргүүний туршлагатай боловсон хүчин юм.

Та бүхнийг ДАМБАБАЗАРЫН ЧАНДМАНИЙН хөдөлмөр бүтээлийг алдаршуулах Эрдмийн чуулганд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хаана: ХААИС-ийн “Хатан Туул” театр

Хэзээ: 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цагт



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn