Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БНЧУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2019/2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

2018-08-23 13:33:05

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хөгжиж буй орны иргэдийг БНЧУ-ын дээд боловсролын байгууллагуудад суралцахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс гадаадын хөгжлийн туслалцааныхаа хүрээнд жил бүр тэтгэлэг олгодог билээ.
Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдээлэл: 
Суралцуулахаар санал болгож буй мэргэжлийн чиглэл: Эдийн засаг, Хөдөө аж ахуй, Мэдээлэл зүй буюу информатик, Байгаль орчин, Эрчим хүч. 

Засгийн газрын тэтгэлэгт өргөдөл гаргагчдыг http://registr.dzs.cz/registr.nsf цахим хаягаар 2018 оны есдүгээр сарын 30 хүртэл бүртгэнэ. Өргөдлийг зөвхөн онлайн хэлбэрээр  хүлээж авна.

Бүртгүүлэх явцад гарсан техникийн хүндрэлийг registr@dzs.cz хаягаар холбогдож шийдвэрлэнэ.

Тэтгэлэг олгоход тавигдах шаардлага ба нөхцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mzv.cz/ulaanbaatar цахим хаяг дээр байршуулсан “Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газраас тэтгэлэг олгох багц заавар”-т өгөгдсөн болно.   /Чех болон Англи хэл дээр/

Тэтгэлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яамны http://www.msmt.cz сайтаас үзнэ үү. 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn