Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Оны шилдэг технологи шалгаруулах журам

2018-11-17 13:37:15

Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдөр, Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухааны ажилтны баярыг тохиолдуулан “2018 оны шилдэг технологи”-д салбарын эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон эрх зүйн баталгаажуулалт бүхий үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтэрч буй бүтээлийг шалгаруулна.

 

Шалгаруулалтад нэр дэвшүүлэх бүтээл нь дор дурдсан шаардлагыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • Үйлдвэрлэл, үйлчилгээний технологийг шинэчлэх замаар үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан;
  • Хөдөлмөр хөнгөвчлөх, үйлдвэрлэл, боловсруулалтын төвшинг дээшлүүлэхэд чиглэгдсэн;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, хүрээлэн буй орчинд халгүй технологи нэвтрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан;
  • Орон нутгийн болон бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний нөөцийг зохистой ашиглах боломжийг хангасан;
  • Эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болж, мэргэжлийн эрдмийн зөвлөлөөр дэмжигдэн холбогдох шатны байгууллагуудаас эрх зүйн баталгаажуулалт хийгдэж, патентийн эрх авсан байх;
  • Эх орны байгалийн нөөц, түүхий эд, материалыг үр ашигтай ашиглах, өртөг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн.
  • Үйлдвэрлэлд нэвтрүүлэх болон зэхэц бий болох ажиллагааг сүүлийн 3 жилийн дотор гүйцэтгэсэн байх шаардлагатай бөгөөд энэ тухай холбогдох байгууллагаас албан ёсны баталгаажуулалт гаргуулсан байвал зохино. 

 

Оны шилдэг технологи шалгаруулах журам ЭНД дарж үзнэ үү

Материал хүлээн авах хугацаа: 2018 оны 11-р сарын 22-ны өдөр

Хаана: Шинэ захиргааны байрны 4-р давхарт Шинжлэх ухааны зөвлөл

 

 

                                                                           ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨВЛӨЛ

 





Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn