Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“ШИНЭ САНАА-ШИЛДЭГ ИННОВАЦИ 2018”

2018-11-27 10:23:30

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар хамтран “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн  уралдааныг зохион байгуулж байна.  

Уралдаан Жижиг, дунд үйлдвэрийн салбар болон нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх, шинэ санаа, санаачилгыг дэмжих зорилготой. “Шинэ санаа-Шилдэг инноваци 2018” уралдааныг жижиг, дунд үйлдвэрийн салбар болон нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх төсөл гэсэн үндсэн хоёр чиглэлээр шалгаруулах юм.

Уралдаанд ирүүлэх төсөл нь эдийн засгийн үр ашигтай, зах зээлд нэвтрүүлэх боломжтой, инноваци шингэсэн байх, тулгамдаж буй асуудлыг товч тодорхой, оновчтойгоор гаргаж ирсэн байх, бизнесийн төлөвлөгөө боловсруулсан байх зэрэг шалгуурыг хангасан байна. Төсөлд техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулсан байвал давуу тал болно. Уралдаанд аж ахуйн нэгж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага гарааны бизнес эрхлэгч залуучууд оролцох боломжтой. Чиглэл тус бүрээр шилдэг  төслийг шалгаруулж, шалгарсан хоёр төсөлд грант олгоно.

Уралдаанд оролцох төслийн танилцуулгыг эх хувилбараар Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын байранд /Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Лхагвасүрэнгийн гудамж, хуучин орчлон дунд сургуулийн урд байрлах Нийслэлийн засаг захиргааны V байр/, цахим хувилбарыг innovationub@gmail.com хаягаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Шагналыг 2018 оны 12 дүгээр сарын 7-ны өдөр гардуулна.

 Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-1291 дугаарын утас, innovationub@gmail.com хаягаар авна уу.



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn