Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“ДҮРСЛЭХ ГЕОМЕТР -2018” УЛСЫН X ОЛИМПИАДАД ХААИС-ИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2018-12-31 12:56:34

ШУТИС-ийн Барилга архитектурын сургууль, Монголын зураг зүйн боловсролын нийгэмлэг “ДҮРСЛЭХ ГЕОМЕТР-2018” улсын X олимпиадыг  2018 оны 12-р сарын 23-ны өдөр  зохион байгууллаа.

Олимпиадад Монголын инженер техникийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудын зургаан багийн  25 оюутан оролцсон.

Багийн дүнгээр ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн Б.Дониддулам багштай баг Тэргүүн байрт шалгарсан бол ХААИС-ийн Инженер, Технологийн сургуулийн Ч.Уранбилгээ, С.Лхагвасүрэн багштай баг дэд байр, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Л.Мянгандаш багштай баг гуравдугаар байрт шалгарсан.

ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн оюутан Б.Сэлэнгэ хувийн амжилтаар тэргүүн байр, ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн оюутан Т.Билгүүн дэд байр,  ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн оюутан Г.Нямсайхан гуравдугаар байрт шалгарсан бол   ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн оюутан Б.Долгормаа шагналт байр эзэлсэн байна.

Олимпиадад багийг бэлтгэн оролцуулсан багш нарын эрдэм номын ажилд, амжилттай оролцсон оюутнуудын сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

 

ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

МАШИН СУДЛАЛЫН ТЭНХИМ



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn