Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“МОНГОЛЧУУДЫН АДУУНЫ СОЁЛ” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

2019-03-22 11:33:07

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн НХУС-ийн Түүхийн тэнхим, “Дэлтэй цэнхэр” морин спорт, уяачдын холбоо хамтран оюутнуудын дунд “Монголчуудын адууны соёл” эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 4 сарын 23-ны мягмар гарагийн 14:00 цагт МУБИС-ийн хичээлийн  4-р байрны 304 тоотод зохион байгуулна. Монголчуудын адууны соёлтой холбоотой мэдлэг ухааныг залуу хойч үеийнхэнд уламжлуулан өвлүүлэхэд хувь нэмрээ оруулахад энэхүү хурлын зорилго оршино.

Илтгэлийнсэдэв, чиглэл:

-          Монгол адууны үүлдэр угсаа

-          Хурдан морь уяж, сойх арга ухаан

-          Адууг уналга, эдэлгээнд ашиглаж ирсэн уламжлал

-          Монгол адууны ашиг шим

-          Монгол адуунд холбогдох соёл

-          Айраг бэлтгэх уламжлал

Илтгэлийгшалгаруулахад:

  1. Илтгэлийнэрдэм шинжилгээний түвшин,
  2. Түүхийн сурвалж ашигласан байдал,
  3. Үндэслэл, нотолгоо,
  4. Шинэлэг санаа дэвшүүлж буй байдал,
  5. Судалгааны болон танин мэдэхүйн ач холбогдол,
  6. Бичлэгийн ур чадвар, техникийн шаардлага хангасан байдал зэрэг шалгуурыг баримтална.

Илтгэлдтавигдахтехникийншаардлага:

  1. Илтгэлийг A4 хэмжээтэй цаасан дээр (үсгийн хэмжээ-12, мөр хоорондын зай – single) 8-аас дээшгүй хуудсанд багтаан бичих,
  2. Эшлэл, зүүлтийг тухайн хуудасны доод талд хийх,
  3. Найруулга болон дүрмийн алдаагүй бичсэн байх,
  4. Илтгэлийг хэвлэмэл болонцахим хэлбэрээр өгөх

Хугацаа:

Дээрх шаардлагыг хангасан илтгэлийг 2019 оны 4 сарын 16-ны дотор МУБИС-ийн Түүхийн тэнхим буюу хичээлийн 2-р байрны 310 тоотод хүлээн авч, зохион байгуулах комисс эхний шатны шалгаруулалт хийнэ. Мөн enkhjin@msue.edu.mn, bayartsetseg@msue.edu.mn гэсэн цахим шуудангаар илтгэлээ илгээнэ. Харилцах утас: 99166364, 99287890. Хоёрдугаар  шатанд 8 илтгэлийг шалгаруулж хэлэлцэнэ.

                          Эрдэм шинжилгээний хурлын 1, 2-р байрны илтгэлийг “Тод магнай” сэтгүүлд хэвлэнэ.

Урамшуулал:                                                                   

I байр – 1- Өргөмжлөл, мөнгөн шагнал                      

II байр – 1 - Өргөмжлөл, мөнгөн шагнал                    

III байр – 1- Өргөмжлөл, мөнгөн шагнал          

Урамшуулалд  түүхийн мэргэжлийн ном,  сэтгүүлийг нэмж олгоно.

 

Түүхийн тэнхим

“Дэлтэй цэнхэр” морин спорт, уяачдын холбоо

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn