Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БНСУ-ЫН ГЁНСАН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД “СОЛОНГОС ХЭЛ СУРАНГАА ЛАБОРАТОРИД СУДАЛГАА ХИЙХ ХӨТӨЛБӨР” ЗАРЛАГДЛАА

2019-03-22 14:59:56

Гёнсан Үндэсний Их Сургуулийн Магистр, Докторын сургууль нь 6 сарын хугацаатай “Солонгос хэл сурангаа лабораторид судалгаа хийх хөтөлбөр”-ийг зарлалаа. Энэхүү хөтөлбөр нь өглөө Солонгос хэлний хичээлээ үзээд үдээс хойш  мэргэжлийн чиглэлийнхээ дагуу лабораторид ажиллаж, судалгаа хийх хөтөлбөр юм.

 

Хамрах хүрээ:  Магистр, Докторын түвшинд суралцдаг ХААИС-ийн оюутан залуус, багш, ажилчид бүрэн хамрагдах боломжтой

 

Хамрагдах хугацаа: 2019.06.24-2019.12.20 /26 долоо хоног буюу 6 сар/

 

Тэтгэлэг: 6 сарын сургалтын төлбөр, байр, хоолны төлбөр болох 4.500.000 воныг Гёнсан ҮИС хариуцна.

 

*Замын зардал, даатгал, гадаад иргэний үнэмлэх, эрүүл мэндийн үзлэг зэргийг суралцагч өөрөө хариуцна.  

 

Бүртгүүлэх сүүлийн хугацаа: 2019.04.15

 

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн анкет (Маягт 1, англи эсвэл солонгос хэл дээр)
  2. Өөрийн танилцуулга (Маягт 2, англи эсвэл солонгос хэл дээр)
  3. Суралцах төлөвлөгөө (Маягт 3, англи эсвэл солонгос хэл дээр)
  4. CV (англи эсвэл солонгос хэл дээр)
  5. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (англи хэлээр орчуулж, нотариатаар баталгаажуулсан байх, БНСУ-ын ЭСЯ-аар баталгаажуулсан байх)
  6. Бүрэн дунд боловсролын дүнгийн жагсаалт (англи хэлээр орчуулж, нотариатаар баталгаажуулсан байх, БНСУ-ын ЭСЯ-аар баталгаажуулсан байх)
  7. ХААИС-д элсэн орсон томилолт (англи хэлээр орчуулж, нотариатаар баталгаажуулсан байх, БНСУ-ын ЭСЯ-аар баталгаажуулсан байх)
  8. Их сургуулийн дүнгийн тодорхойлолт (англи хэлээр орчуулж, нотариатаар баталгаажуулсан байх, БНСУ-ын ЭСЯ-аар баталгаажуулсан байх)
  9. Зөвлөх профессорын эсвэл Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн тодорхойлолт (англи хэл дээр)
  10. Англи эсвэл солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын сертификат
  11. БНСУ-д суралцах санхүүгийн баталгаа (нэн шаардлагатай биш боловч бэлдэхийг зөвлөж байна)

-Банкны баталгаа 4500 ам.доллар, сүүлийн 6 сар (суралцагчийн эсвэл суралцагчийн эцэг эхийн нэр дээр байх)

- Албан тушаал, жилийн орлого зэргийг харуулсан ажлын газрын тодорхойлолт

- БНСУ-д суралцах санхүүгийн боломжтойг нотлох бусад бичиг баримтууд

   12. Паспортын хуулбар

   13. Гэр бүлийн холбоог гэрчилсэн тодорхойлолт (англи хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулсан байх)

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар болон Захиргааны байр 205 тоот өрөөнөөс ирж лавлана уу.

 

ЧАНАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn