Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Олон нийтэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг, мэдээлэл олгох семинарт урьж байна

2019-04-15 16:43:43

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо (УАӨЗГМХ/IPCC)-ны Мэдлэг мэдээлэл түгээх хөтөлбөртэй хамтран энэхүү нээлттэй семинарыг зохион байгуулж байна. Дэлхий нийтээр аюулын харанга дэлдээд байгаа уур амьсгалын өөрчлөлтийн сүүлийн үеийн мэдээллийг түгээх, “1.5°С-ын дэлхийн дулаарал” тусгай тайлангийн гол үр дүн, түүний Төв Азийн бүсэд хэрхэн нөлөөлөх, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн шийдэл боломжуудын тухай мэдлэг мэдээллийг түгээх нэмэгдүүлэх зорилготой.

Хаана: ХААИС-ийн Захиргааны нэгдүгээр байр, 4-р давхарт 401 тоот Эрдмийн зөвлөлийн танхим

Хэзээ: 2019 оны 4-р сарын 17

 

ХӨТӨЛБӨР

11:20-11:30    Танилцуулга

                        Н.Ананд, Байгал орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад

                        хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн

11:30-11:45    Уур амьсгалын өөрчлөлтийн шинжлэх ухааны үндэс

                        Эдвин Адрайн, Нэгдүгээр ажлын хэсгийн дэд дарга, (ЗГХМХ)

11:45-12:05    “1.5°С-ын дэлхийн дулаарал” тусгай тайлангийн (SR1.5) үр дүн

                        Жойшрээ Рой, Тайлан гаргасан зохиолчдын бүлгийн гишүүн (ЗГХМХ)

12:05-12:20    Бүсийн болон Монгол орны уур амьсгалын өөрчлөлт

                        Лоурдес Тибиг, Тайлан гаргасан зохиолчдын бүлгийн гишүүн (ЗГХМХ)

12:20-12:30    ЗГХМХ-той хамтран ажиллах боломж

                        Жонатан Лин, Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн албаны дарга (ЗГХМХ)

12:30-12:55    Асуулт, хариулт



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn