Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Establishment of Leather Hubs in Russia and Mongolia

2019-04-16 09:51:02

Эрасмус + хөтөлбөрийн “LeatHub” төслийн багийн анхны уулзалт Грекийн Афин хотноо Баруун Аттикагийн их сургууль дээр 2019 оны 03 сарын 11-12 –ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уулзалтыг Баруун Аттикагийн их сургуулийн CRETHIDEV төвийн захирал Dimos Papakonstantinou нээж, төслийн зохицуулагч Туркийн ЭГЭ Их Сургуулийн профессор Мехмет Метте Мюлле төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулга хийв.  
Европын холбооны зохицуулагч агентлагаас LEATHUB төвийн тоног төхөөрөмж худалдан авах ажлыг эхний жилд багтаах чиглэл өгсний дагуу төслийн төсвийн хуваарилалтанд өөрчлөлт оруулах болон санхүүгийн аудитыг Зохицуулагчаар гүйцэтгүүлэх талаар дахин хэлэлцэх шаардлагатай байгааг мэдэгдэв. Дараагаар нь төслийн зохион байгуулагч Турк, төсөл хэрэгжүүлэгч ОХУ ба Монгол, төслийн түнш орнууд Итали, Грек, Польш, Румын болон Литовийн хамтрагч байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар тус тус товч танилцуулга хийв. 

Уулзалтын үед төслийн хүрээнд хийгдэх Work package 1-5 бүлэг ажлын багц бүрийг  хариуцсан байгууллагууд хэрхэн зохион байгуулах талаар дэлгэрэнгүй танилцуулж, асуултанд хариулж, тайлбар хийв. Түүнчлэн Удирдах зөвлөлийн хороо (Steering Committee StC) – 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр, Чанарын албыг -5 хүний бүрэлдэхүүнтэйгээр, харин Шинжлэх ухааны хороо- Supervising Committee (SC) байгуулах асуудлыг и-мэйлээр шийдэхээр тогтов. Санхүүгийн аудитыг Туркийн магадлан итгэмжлэгдсэн аудитаар гүйцэтгүүлэхийг дэмжиж, санхүүгийн бүх зарчмууд болон удирдамжуудын талаар дэлгэрэнгүй тайлбар авав. 

Дараагийн уулзалтыг Туркийн Izmir хотод EGE Их Сургуулийн 2019 оны 10-р сарын 10-11-ны өдрүүдэд зохион байгуулах Олон улсын Арьс Ширний Инженерчлэлийн V Конгрессийн (http://www.iafli.ege.edu.tr) үеэр давхцуулан зохион байгуулахаар тогтлоо. 

Мэдээ бэлтгэсэн: ХААИС-ын төслийн зохицуулагч, доктор Б.Итгэл



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn