Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Монголчууд трактор, комбайн үйлдвэрлэхэд хуулийн орчин саад болж байна гэв

2019-05-14 17:37:46

“Анхны анжис” компани нэг өдөрт 0.3-0.5 га талбайд монгол үрийн төмсний стандартад  тохируулан 8-12 см-ийн гүнд үрлэх төмсний үрлүүрийг 2006 бүтээжээ. Тэд бас 18-20 морины хүчтэй тракторт агрегатлаад нэг өдөрт нэг га талбайд төмс ухах хүчин чадалтай ухагч, нэг цагт 0.5-0.6 га талбайг хадах хадуур, нэг цагт 0.7-0.8 га талбайд ажиллах чадвартай тармуур зэрэг хөдөө аж ахуйн салбарт ашиглах техник, тоног төхөөрөмжүүдийг одоогоос 10 гаруй жилийн өмнө үйлдвэрлэсэн байна. Гэхдээ тэд бүтээгдэхүүнээ өнөө хүртэл зах зээлд гаргаж ашигтай ажиллаж чадаагүй. Энэ бол өнөөдрийн Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбарын дүр төрх.

Монгол Улсад аж үйлдвэрлэлийн салбар, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарыг механикжуулах, үүгээр дамжуулж дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих бололцоог эрэлхийлсэн хэлэлцүүлгийг Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс 2019.05.09-нд ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа. Халбага, сэрээ, хадаасаас эхлээд хүрз, тармуур, трактор, комбайн үйлдвэрлэл өнөө хэр Монгол Улсад эхлэлээ ч тавиагүй байгааг хүн бүр гайхдаг. Энэ тухай сүүлийн 30 жил ярьсан ч ажил хэрэг болоогүй. Харин олон нийтийн хувьд энэ салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Аж үйлдвэрлэл хөгжиж байж улс орон хөгждөг гэсэн ойлголттой болж, хөрс суурь тавигдсаныг хэлэлцүүлгийн оролцогчид онцлов.

Манай улс сүүлийн таван жилд хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж, техникийг гадаадаас оруулж ирэхэд 3.8 их наяд төгрөг зарцуулжээ. Гэтэл тэдгээр бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой байсан гэнэ. Баялгийн нөөц, хүн хүчний хүрэлцээ, зохион бүтээх чадвар, үйлдвэрүүд Монголд байна. Тэднийг боомилдог ганц зүйл нь хууль эрх зүйн орчин гэсэн шүүмжлэл хэлэлцүүлгийн танхимд хүчтэй байв.

Монголчууд бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргая гэхэд 17-25 хувийн татвар төлдөг нь маш том дарамт гэж байна. Харин Монгол руу Хятад, Солонгосоос тоног төхөөрөмж оруулж ирэхэд таван хувь, зарим нь татваргүй оруулдаг ажээ. Бага татвартай бараа бүтээгдэхүүн дотоодын үйлдвэрлэлийг шууд нураадаг. Монгол инженерүүд трактор үйлдвэрлэе гэхэд урд хилээр тракторуудыг хэдэн зуугаар нь ачиж оруулж ирж байгааг мэргэжилтнүүд ярилаа. Төмсний үрлэгчийн зүсэгч төмрийг гэхэд урдаас ширхэг нь 600 төгрөгөөр орж ирдэг. Уг нь дотооддоо үйлдвэрлэл хагас үнээр борлуулах боломжтой гэж байна.

Ямартаа ч Монголд аж үйлдвэрлэл хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг дээр тэд санал нэгтэй байв.  Тиймээс энэ салбараа хөгжүүлэхийн тулд дахиад 16-17 хууль шинээр боловсруулж батлах шаардлага гарна гэж тайлбарлах хүмүүс ч байв.

Хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжийг зөвлөмж болгож Засгийн газарт хүргүүлэх аж. Хэлэлцүүлэгт оролцогчид ингэж ярьж байна.

С.Шагдаржав: Хууль эрх зүйн орчин сайжирч байна

/Засгийн газрын Аж үйлдвэржилтийн бодлогын зөвлөлийн гишүүн, шилдэг зохион бүтээгч/

-Дэлхий дээр нэг хүнд 600 кг төмөр ноогддог. Монголд нэг хүнд 110 кг төмөр ногдож байна. Бүтээн байгуулалтад зохион бүтээгч чухал ач холбогдолтой. Нөгөө талдаа цахилгаан эрчим хүч ч чулах үүрэгтэй. Бид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг 100 хувь гаднаас авч байна. Эдийн засгийн аюулгүй байдал 100 хувь алдагдаж байна гэж үзэж болохоор байгаа юм.

Монголд үйлдвэорлэл явуулах боломж байна. Тоног төхөөрөмж нь ороод ирсэн, ард түмэн нь хийж чадна. Харин энэ боломжийг хууль эрх зүйн орчин хязгаарлаж байна. Монголд үйлдвэрлэл явуулахаар тоног төхөөрөмж оруулж ирэхэд татвартай, материал оруулвал бас татвартай. Экспортод гаргахад ч татвар төлнө. Нөгөө талаар гангийн үйлдвэрлэл хоёдугаар шатандаа орж хөгжиж байж дотооддоо үйлдвэрлэл явуулна. Аливаа улс оронд металлургийн үйлдвэр хөгжөөгүй бол улс хөгждөггүй. Сүүлийн үед бидний зүгээс хууль боловсруулах тал дээр идэвхтэй ажиллалаа. Үр дүнд нь татварын багц хууль батлагдлаа. Хуучин Тендерийн  тухай хууль гэж байсныг нэмэлт өөрчлөлт оруулж байна. Үйлдвэрлэгчдэд таатай орчин бүрдэж эхэлсэн гэж хэлж болно.

Д.Жаргалсайхан:100 сая ам.долларын худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэл рүү чиглүүлье

/Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгчийн аж үйлдвэржилтийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, шилдэг зохион бүтээгч/

-Сүүлийн 30 жилийн дүр зургийг харвал бид халбага сэрээнээс эхлээд хүрзээ ч үйлдвэрлэж чадахаа больсон. Импортоос бүрэн хамааралтай болсон. 1990 он хүртэл бүтээн байгуулсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн засвар үйлчилгээний 100 гаруй том үйлдвэр, завод тарж, тэнд байсан бүх машин техник төмрийн хаягдал болгож гадагш гаргасан. Мэргэжлийн боловсон хүчнүүд тэтгэвэртээ сууж, араас нь залгамж халаа гарч ирсэнгүй. Нөхцөл байдал асар хүнд байгаа.

Хөдөө аж ахуйн салбарт байгаа трактор, машин механизм, анжис хүрзнээс эхлээд 160 нэр төрлийн, жилийн 100 гаруй сая ам.долларын худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэл рүү чиглүүлэх саналыг гаргаж байгаа. Үүний тулд импортын татварыг тэдэн рүү чигллүүлэх, эх оронч худалдан авалтыг дэмжих, ЖДҮХС-ийн хөрөнгийг дотоодын үйлдвэрлэгчдэд олгох гэх мэт шийдвэртэй алхмуудыг шаардаж байна. Монголын төр засаг тоглоомын дүрмээ зөв болгоогүй тохиолдолд 30 жилийн дараа гэхэд Монгол алга болно. Зөв шийдэл гаргаад зохицуулалт сайтай явбал 10-15 жилийн дараа аж үйлдвэрлэлийн салбарт гэрэл гэгээ харагдаж эхэлнэ.

С.Арслан: Ган үйлдвэрлэх нөөцөө өдөр, шөнөгүй урагш зөөж байна

/Төмөрлөг металлургийн үйлдвэрлэлийн үндэсний холбооны гүйцэтгэх салбар/

-Манайд нэг буруу ойлголт байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд цэрэг хүртлээ машин үйлдвэрлэлийг дөрвөн дугуйтай машин гэж ойлгодог. Машины эрэг боолт, араа шүдийг хийдэг үйлдвэрлэлийг хэлдэг юм. Энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд металлаа гаргах ёстой. Тиймээс металлургийн салбар зайлшгүй хэрэгтэй. Манайд төмрийн хүдрийн нөөц харьцангуй сайн. Тогтоогдсон нөөц 600 сая тонн, таамаг нөөц нэг тэрбум гаруй тонн гэдэг. Гэтэл энэ нөөцөө манайхан өдөр шөнөгүй урагш зөөж байна. “Болдтөмөр ерөө гол” компани гэхэд хоногт 200-300 вагон хүдрийг гаргаж байна. Уг нь ингэж зөөхгүйгээр гадаадын өндөр технологи оруулж ирээд дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэх ёстой юм. Хятад улс хоногтоо хоёр сая тонн ган үйлдввэрлэдэг. Манайх жилдээ 300 мянга, 500 мянган тонн ган үйлдвэрлэх үйлдвэр байгуулах тухай ярьсаар л байна.

Г.Дэлгэр: Оюутнууд тармуур, чацаргана цайруулагч, бяслаг шахагч хийж эхэлсэн

/ХААИС, Инженер техникийн сургуулийн Механик инженерийн танхимын багш, доктор/

-Хэлэлцүүлэг бол нүдээ олслон арга хэмжээ. Манайх мэргэжилтэн бэлтгэдэгшинжлэх ухааны байгууллага. Өнгөрсөн жил бид сургалтын хөтөлбөрөө анх удааАНУ-ын байгууллагын магадлан итгэмжлэлд оруулсан. Ингэснээр дэлхийн хэмжээний инженер бэлтгэж эхэлсэн гэсэн үг. Анхны оюутнууд боловсролтой инженер механикчаартөгсч байна. Тэд хөдөө аж ахуйн машин механизмын эд ангиас гадна бусад салбарынхыг ч хийнэ. Оюутнууд хөдөөгийн нөхцөлд мотоциклд холбоод өвс хаддаг тармуур хийлээ. Чацарганацайруулдаг, бяслаг шахах төхөөрөмж хийж дипломоо хамгаалж байна. Тэд зах зээлд гараад хаана ажиллах нь хамгийн чухал болоод байна.

Ч.Намжил: Бид 15 сая төгрөгөөр хийх ажлыг төр засаг 640 сая төгрөгөөр хийх замыг сонголоо

/“Анхны анжис” ХХК-ийн захирал/

-Өнгөрсөн 30 жилд машин үйлдвэрлэлийн чиглэлийн 10700 тоног төхөөрөмж хогонд ачуулны дараа юу хийхээ ярилцаж байгаад харамч байна. Тэгэхээр Монголын төмөр хийцийн үйлдвэрлэл 50 жилээр ухарч байгаа хэрэг. Манайх нарийн ногооны чиглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Үе үеийн Засгийн газар нарийн ногоог дотоодоо үйлдвэрлэж, бүх нийтийгхангана гэж ярьж хөтөлбөр баталдаг. Гэтэл сүүлийн 10 жилд энэ хөтөлбөрийг огт хэрэгжүүлсэнгүй. Бид нэг өдөрт 15 сая төгрөгийн зардлаар гурван га талбайг трактороор үрлэх төхөөрөмж бүтээсэн. Гэтэл төр засаг 640 сая төгрөгөөр 2.4 га талбайд хүлэмжийн аж ахуй байгуулна гэж байна. Тэд хоёрхон хувийн механикжилттай замыг сонгож авлаа.

                                          ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn