Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ЯПОН УЛСЫН ХОККАЙДАГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2019-05-20 11:10:54

Хамрах хүрээ: ХААИС-ийн 3 болон түүнээс дээш курсын бакалавр, мөн 1 жилээс дээш суралцсан магистр, докторын оюутнууд байх

Хамрагдах хугацаа: 2019.10.01-2020.02.29,  2020.04.01-2020,08.31 хүртэл хагас жилээр эсвэл 2019.10.01-2020.08.31 хүртэл бүтэн жилээр

Тавигдах шаардлага:  Мал эмнэлгийн чиглэлээр суралцдаг 2-оос дээш курсын оютан байх, мөн бакалаврын түвшинд суралцах оюутнууд зөвхөн Япон хэл дээр хичээл орно. Магистр, докторын оюутнууд Англи  эсвэл Япон хэл сонголтоор  

Тэтгэлэг:  Нэг эсвэл хагас жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.

*Замын зардал, даатгал,дотуур байрны төлбөр, гадаад иргэний үнэмлэх, эрүүл мэндийн үзлэг зэргийг суралцагч өөрөө хариуцна. 

 

Бүртгүүлэх сүүлийн хугацаа: 2019.06.17

Бүрдүүлэх материал өгөх сүүлийн хугацаа: 2019.06.21

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн маягт
  2. Дүнгийн тодорхойлолт
  3. Зөвлөх профессор багшийн тодорхойлох захиа
  4. ХААИС-д элссэн батламж
  5. Гадаад паспортын хуулбар
  6. Эрүүл мэндийн тодорхойлолт
  7. Certificate of Eligibility // Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авах/
  8. Санхүүгийн тодорхойлолт
  9. Цээж зураг /4*3 харьцаатай/
  10. Англи эсвэл Япон хэлний сертификат
  11. Материалын бүрдэл шалгах хуудас

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар болон Захиргааны байр 205 тоот өрөөний  мэргэжилтнүүдээс ирж лавлана уу.

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn