Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

СОЛОНГОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ЗАРЛАГДСАН ДОНГГУКИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2019-05-31 12:29:54

 

Солонгос улсын засгийн газраас зарлагдсан Донггукийн их сургуульд суралцах Оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


Хамрах хүрээ: Бакалаврын түвшний 2 оюутан

Хамрагдах хугацаа:   2019.09.02-2019.12.13 хүртэл 4 сар

Тавигдах шаардлага:  ХААИС-д 1 жил суралцсан байх,Солонгос эсвэл Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх

Тэтгэлэг: Сургалтын төлбөр,  сарын 500,000 вонны тэтгэлэг, онгоцны билет, эрүүл мэндийн даатгал  зэрэг орно.

  • Дотуур байрны төлбөр, оршин суух үнэмлэх зэргийг оюутан өөрөө хариуцах буюу авах тэтгэлэгээсээ төлөх болно.  
  • Мөн олон улсын оюутан солилцооны гадаад оюутны төлбөр 100,000 вонныг 9-р сард ирэхдээ төлнө.

Бүрдүүлэх материал:

  1. Суралцах төлөвлөгөө(Маягт A)
  2. Өөрийн танилцуулга (Маягт В)
  3. Дүнгийн тодорхойлолт (Орчуулсан байх)
  4. Тодорхойлох захиа
  5. Гадаад паспортын хуулбар (Өнгөтөөр)
  6. Байрны өргөдлийн анкет (Маягт С)
  7. Цээж зураг
  8. Англи эсвэл Солонгос хэлний сертификат (Хэрэв байгаа бол)

Бүрдүүлэх материал өгөх сүүлийн хугацаа:    2019.06.10

Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар болон

Захиргааны байр 205 тоот өрөөнөөс ирж лавлана уу.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn