Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Магистрантур, докторантурт элсэлт авч байна

2019-09-10 15:23:57

СУРАЛЦАХ УРИЛГА

ХААИС-ийн Магистр, докторын сургууль 2019-2020 оны хичээлийн жилд магистрантур, докторантурт  элсэн суралцах хүмүүсийг урьж байна. 

БҮРТГЭЛ: Элсэхийг хүсэгчид 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны хооронд ХААИС-ийн захиргааны II байр 202 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.

ШАЛГАЛТ:  Элсэгчид англи хэлний болон мэргэжлийн шалгалт өгнө.  
Англи хэлний шалгалт: 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр
Мэргэжлийн шалгалт: 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус авна.

СУРГАЛТ: Магистрантур, докторантурын сургалт 2019 оны 10 дугаар сарын 07-нд тус тус эхэлнэ. 
 
СУРАЛЦАХ ХУГАЦАА: Магистрантурын сургалт 1.5-2 жил, докторантурын сургалт 3 жил 

ДАВУУ ТАЛ: ХААИС-ийг 3.2-оос дээш голч дүнтэй, бакалаврын зэрэгтэй төгссөн бол магистрантурт шалгалтгүй элсүүлж, сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлөх;  

Сонгогдсон хөтөлбөрөөр судалгааны (MSc) болон мэргэжлийн (MPS) магистраар суралцах; 

Элсэгчид Боловсролын зээлийн сангийн “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах;

Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын иргэний нэгэн адил элсүүлэх ба хамтын ажиллагаатай их сургуулийн гэрээний дагуу сургалтын төлбөрийг 10-40 хувь хөнгөлөх; 

Сургалтыг танхимын болон онлайнаар  хослон явуулах зэрэг боломжтой

ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧИД ДАРААХ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛНЭ

  1. Элсэгчийн анкет  http://graduate.muls.edu.mn  вэб хуудаснаас татаж авна уу/
  2. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг 
  3. Бакалаврын дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт (Гадаадад төгссөн бол дипломын баталгаат орчуулга)
  4. Иргэний үнэмлэх хуулбарын хамт
  5. Докторын сургалтад элсэгчид 1.2.3.4-д зааснаас гадна магистрын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт (Гадаадад төгссөн бол дипломын баталгаат орчуулга)
  6. Бүртгэлийн хураамж  20000 төгрөг (Хаан банкны 5070104239 тоот дансанд тушаасан баримт)

Лавлах утас: 75107777-261,262,263, 99106255, 91919291, 88806020



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn