Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“РОБОКОН-2017”-д оролцох ХААИС-ийн багийг дэмжих аян эхэллээ

2017-05-08 09:35:13

“РОБОКОН-2017” тэмцээнд ХААИС-иа төлөөлөн өрсөлдөхөөр бэлтгэж буй оюутнуудаа дэмжих санаачилгыг Гадаад хэлний тэнхимийн багш Д.Гэрэлтуяа гаргаж, хандивын аян өрнүүлж эхлээд байна. Тэрээр хандивын хайрцаг аялуулж байгаа бөгөөд оюутан залуус, эрдэмтэн багш, ХААИС-ийн үе үеийн нийт төгсөгчдийг аянд нэгдэхийг уриаллаа.

Аянд нэгдэхийг хүсвэл 99905145 утас болон Гэрэл Туяа facebook хуудсаар дамжуулан холбогдох боломжтой.

         Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо 2001 оноос их, дээд сургуулиудын оюутан залуусын техник, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зориолгоор Робокон тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн юм. Робокон тэмцээн Азийн олон орны оюутан залууст оюун ухаан, мэдлэг чадвараараа өрсөлдөж, туршлага солилцох, хөгжих боломжийг олгодог. Энэ жилийн олон улсын тэмцээн ирэх 8 сард Япон улсын Токио хотноо болно. Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх үндэсний ялагчийг тодруулах 16 дахь удаагийн тэмцээнийг Монголын үндэсний олон нийтийн телевиз 5-р сарын 20-нд зохион байгуулахаар төлөвлөж байна. Ази Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо нь Азийн 50 гаруй орны 111 телевизийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn