Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Төслийн удирдагч, профессор Х.Алтанцэцэг Варшавын ХААИС-д ажиллаад ирлээ

2017-05-12 11:27:02

МААБС-ийн Биотехнологи, үржүүлгийн тэнхмийн багш доктор, профессор Х.Алтанцэцэг Польш улсын Варшавын ХААИС-д (Warsaw University of Life Sciences) томилолтоор ажиллаад ирлээ.  

Польш – Монголын Шинжлэх Ухааны Академи хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд, Польшийн ШУА-аас “Монголын байгальд зэрлэгээр ургадагулаан номонд орсонэмийн нэн ховор ургамлын судалгаа” (Investigation on endangered wild growing medicinal plants occurringin Mongolia)сэдэвтэй төслийг 2016–2018 онд хэрэгжүүлэхээр болсон юм. Төслийг ХААИС-тай хамтын ажиллагааны гэрээтэй Варшавын ХААИС-ийн судлаачидтай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн Польш талын удирдагчаар Доктор Катажина Бончик, Монголын талын удирдагчаар доктор, профессор Х.Алтанцэцэг нар тус тус ажиллаж буй бөгөөд томилолтын хугацаанд доорхи ажлыг гүйцэтгэжээ.

Тухайлбал,

  1. Варшавын ХААИС-ийн Ургамлын эдийн өсгөврийн лабораторийн судлаачидтай хамтран вансэмбэрүү, алтан гагнуур, дэрэвгэр жиргэрүү, монгол хунчир, чихэр өвс зэрэг нэн ховор ургамлыгin vitro (хуруу шилний
  2. өсгөвөр) ex vitro(хуруу шилний ургамлыг хөрсөнд шилжүүлэн суулгаж ургуулах) –д амжилттай орууллаа.
  3. Тус сургуулийн оюутнуудад монгол орны эмийн ургамлын нөөц, судалгааны үр дүнгээр лекц уншив.
  4. Химийн задлан шинжилгээний лабораторид биологийн идэвхит нэгдлүүдийг тодорхойлж байгаа тоног төхөөрөмж, арга зүйтэй танилцаж, протоколыг авлаа.
  5. Коричин дахь Эмийн ба үнэрт ургамлын байгалийн нөхцөл дэх  генофондод очиж (Botanical Garden of medicinal and aromatic plants in Koryciny Eastern Poland, Podlasie region) ургуулах нөхцөл, арчилгаа тордолгоо, фитосоциологийн үнэлгээний аргын талаар хэлэлцүүлэгт оролцлоо.
  6. Варшавын ойролцоо Радчиковт байрлалтай Ургамлын генетик нөөцийн Үндэсний төв, Польшийн ген банк  (National Centre for Plant Genetic Resources, Polish Gene Bank in Radzików Near Warsaw)-д очиж байгалийн зэрлэг болон тарималжуулсан ургамлын үрийг урт болон богино хугацаагаар хадгалах аргуудтай танилцав.
  7. Варшавын ХААИС-ийн эмийн ургамал тарималжуулж байгаа талбай болон Мартин Баир эмийн ургамлыг боловсруулж, худалдаалдаг олон улсын компанийн арга ажиллагаатай танилцав.



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn