Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Мазаалай баавгай хамгаалах, судлах ажилд ХААИС-н багш нар оролцов

2017-05-19 11:50:35

Дэлхийд өөр хаа ч байхгүй, зөвхөн Монгол оронд нэн ховор тохиолдох Мазаалай баавгайн экологи, эволюци, генетик, амьдрах орчин, идэш тэжээлийн судалгааг Алтайн өвөр говь буюу Говийн их дархан цаазат газрын А хэсэгт орших Шар хулсны нуруу орчмын бүлэг баянбүрд бүхий газарт 4 сарын 25-аас 5 сарын 19 хооронд зохион байгууллаа. 


Тус судалгаанд Дэлхийн баавгай хамгаалах сан, Монголын мазаалай хамгаалах сан, ШУА-н Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, Норвегийн Айдехогийн их сургууль, Монгол улсын ХААИС-н судлаач багш нар оролцов.


Судалгааны хугацаанд 2 мазаалай баавгай барьж сансрын хиймэл дагуулын дамжуулагч бүхий хүзүүвч зүүж тухайн бодгалийн шилжилт хөдөлгөөн, идэвхийг судлахаас гадна тухайн баянбүрдүүд дэх үс цуглуулах торны тусламжтайгаар тухайн орон нутгаар явж өнгөрч буй бодгалийн үсний дээжийг авч генетикийн судалгаагаар ямар ямар бодгалиуд оршин буйг өндөр технологи бүхий арга зүйг хэрэглэж тодорхойлж байна.

Эдгээр судалгаанд үндэслэн мазаалай баавгайг хамгаалах төлөвлөгөөг боловсруулахад ихээхэн үр дүн авчирах нь тодорхой юм.

 

Мазаалай баавгайн тоо толгой өсөн нэмэгдэх болтугай.



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn