Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Тогтвортой хөгжил ба залуучуудын оролцоог дэмжих нь” сэдэвт сургалт болов

2017-05-27 17:11:09

 

“Тогтвортой хөгжил ба залуучуудын оролцоог дэмжих нь” сэдэвт сургалтыг ХААИС-ийн Магистр, докторын сургууль, МААБТС, Юнитерра хөтөлбөртэй хамтран  /2017.05.26/ зохион байгуулав. Тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх, таниулах, оюутан залуусын оролцоог дэмжих зорилготой тус сургалтад ХААИС-ийн багш, оюутан, сурагчид, болон Юнитерра хөтөлбөрийн ажилтнууд оролцов.

Юнитерра хөтөлбөр нь Канад улсын Дэлхийн их сургуулийн үйлчилгээ ТББ, Олон улс судлал, хамтын ажиллагааны төвтэй хамтран 2004 оноос эхлэн хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөр юм. Канадын сайн дурын ажилтнуудын дэмжлэгтэйгээр хөгжиж буй орнуудын залуучууд, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн байдалд эерэг өөрчлөлт бий болгох зорилготой аж. 

 

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn