Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Румын улсын Banat их сургуульд туршлага судлав

2017-06-29 11:11:53

ХААИС болон “Румыны I Микеэл хаан”-ы нэрэмжит Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, мал эмнэлгийн Банат их сургуулийн хамтын ажиллагаа, Erasmus+ хөтөлбөрийн зардлаар ХААИС-ийн Захиргааны албаны Хяналт шинжилгээ, чанар хариуцсан мэргэжилтэн, доктор Х.Цэнгэлтуяа, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Мандхай нар тус их сургуульд 2017 оны 06 дугаар сарын 11-16-ны хооронд ажиллаж туршлага судлаад ирлээ.

Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага, судлах зорилгоор Банат их сургуулийн Гадаад харилцаа, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал доктор, профессор Sorin Stanciu болон ХАА-н менежментийн сургуулийн багш, Erasmus+ хөтөлбөрийн зохицуулагч, доктор Andrea Feher нартай уулзаж,  хоёр сургуулийн үйл ажиллагаа, ижил төстэй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Тус их сургууль нь ХААИС-тай ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн сургалтын төлбөр болон дотуур байрны зардал нь ойролцоо учраас багш, оюутан харилцан солилцох боломжтой юм. Иймээс ойрын хугацаанд хоёр их сургуулийн удирдлага Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ба ЭЗБСургууль Профессор Саласаныг  зочин профессороор ажиллуулахаар уриад байна. 

 

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn