Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА.

2017-08-23 00:55:10

ХААИС-ийн Магистр докторын сургууль, 2017-2018 оны хичээлийн жилд магистрантур, докторантурт элсэн суралцах хүмүүсийг урьж байна.

Бүртгэл: 2017 оны 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 20-ны хооронд ХААИС-ийн хичээлийн төв байр, 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Элсэлтийн шалгалт: Элсэгчид англи хэл болон мэргэжлийн шалгалт өгнө. 

  • Англи хэлний шалгалт: 2017 оны 09 дүгээр сарын 27;
  • Мэргэжлийн шалгалт:  2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус тус явагдана.

 Магистрантур, докторантурын сургалт 2017 оны 10дугаар сарын 09-нд эхэлнэ.

 Элсэхийг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ.Үүнд:

  1. Элсэгчийн анкет /graduate.muls.edu.mn/ цахим хуудаснаас татаж авна уу/
  2. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг
  3. Бакалаврын дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
  4. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  5. Докторын сургалтад элсэгчид 1.2.3.4-д зааснаас гадна магистрын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
  6. Бүртгэл, элсэлтийн шалгалтын хураамж 20000 төгрөг, Хаан банкны 5070104239 тоот дансанд тушаасан баримт

 Магистр, докторын хөтөлбөртэй холбоотой болон бусад мэдээ мэдээлэл, судалгааны ажлын чиглэлийг graduate.muls.edu.mn цахим хуудаснаас авч болно.

 Лавлах утас: 341868, 99106255, 91919291, 88806020




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn