Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Нийтийн тээврийн цахим төлбөрийн карт захиалах оюутнуудын анхааралд

2017-08-25 10:13:52

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 6/21 тоот тогтоолоор баталсан “Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу ХААИС-ийн оюутнуудын нийтийн тээврийн цахим картны захиалга явагдаж эхэллээ.

Шинээр болон дахин захиалах оюутнуудын материалыг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл бүрэлдэхүүн сургуулиудын Оюутны зөвлөл дээр хүлээн авах тул удирдамжийн дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлэн өгнө үү.

  1. Оршин суугаа газрын тодорхойлолт
  2. Сургуулийн тодорхойлолт эсвэл оюутны үнэмлэхний хуулбар
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Картын төлбөр – 3600 төгрөг төлсөн баримт

-       Худалдаа Хөгжлийн банкны 475014869 тоот данс

-       Төрийн банкны 105700523235 тоот дансанд тушаана.

Цахим төлбөрийн картыг сунгуулах болон дахин ашиглах нөхцлийг хангасан оюутнуудын материалыг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12.00 цаг хүртэл бүрэлдэхүүн сургуулиудын Оюутны зөвлөл дээр хүлээн авах тул удирдамжийн дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлэн өгнө үү.

  1. Иргэний үнэмлэхний хуулбар
  2. Сунгалт хийлгэх карт
  3. Сунгалтын хураамж – 1000 төгрөг төлсөн баримт
Худалдаа Хөгжлийн банкны 475016875 тоот дансанд тушаана.


Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn