Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БНСУ-ЫН ИХ СУРГУУЛИУДЫН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ТЭТГЭЛЭГТЭЙГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ

2017-08-28 23:36:37

ХААИС-ийн төгсөгчдийг (төгсөөд 3 жилийн дотор) БНСУ-ын Их Сургуулиудын магистр болон докторын тэтгэлэгт хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Материалыг 2017 оны 9 сарын 5-ны өдөр хүртэл ХААИС-ийн Гадаад харилцааны албанд хүлээн авч, тухайн оюутны материал мэдүүлж буй сургуулийн (3 хүртэлх) Гадаад харилцааны албанд явуулах бөгөөд тухайн оюутныг сургах салбар тэнхим сонгон шалгаруулалтыг хийж үр дүнг зарлана. Сонгогдсон нэр дэвшигч нь Солонгос хэлний сургалтанд 200 цаг суралцаж, 12 сараас БНСУ-ын сонгосон сургуулийнхаа хэлний бэлтгэлд суралцаж төгсөөд 2018 оны 3 сард тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн ангидаа суралцана.

Тэтгэлэгт хөтөлбөр олгох сургуулиуд:

Улсын нэр хүнд бүхий сургуулиуд:

-       Чүнбүг Үндэсний Их Сургууль (Чонжү хот)- Chungbuk National University 

-       Гунжү Үндэсний Их Сургууль (Гунжү хот, Чонан хот) - Kongju National University

-       Кёнсан Үндэсний Их Сургууль(Жинжү хот) - Gyeongsang National University

 

Хувийн нэр хүнд бүхий сургуулиуд

-       Ханьяан их сургууль (Сөүл хот) – Hanyang University

-       Кёнхи Их сургууль (Сөүл хот) – Kyung Hee University

-       Чусон их сургууль (Гуанжу хот) – Chosun Univerity

-       Дэгү Католик их сургууль (Дэгү хот) – Catholic University of Daegu

 

Тэтгэлэгт_хөтөлбөрт_хамрагдах_мэргэжлийн_чиглэлүүд:
-   Байгалийн шинжлэх ухаан

-   Инженер, технологи

-   Нийгмийн шинжлэх ухаан

-   Эдийн засаг

 

Тэтгэлэгийн_хэмжээ:

-   Сургалтын төлбөрийн 50-100%-ийн тэтгэлэг

-   Амьжиргааны тэтгэлэг (Удирдагч багшийн төслөөс санал болгоно)

 

Тавигдах_шаардлага:
1. Голч оноо 3.2-оос дээш
2. ХААИС-ийн төгсөгч байх
3. Гадаад хэлний онооны сертификат байгаа тохиолдолд хавсаргана

 

Бүрдүүлэх_материал (англи хэлээр):
1. Сургуулийн анкет бөглөх / ТАТАХ /
2. Өөрийн танилцуулга (CV)
3. Дипломын хуулбар
4. Дүнгийн хуудас
5. Суралцах төлөвлөгөө (Study plan)
6. Тодорхойлох захиа-2 (Recommendation Letter)

Захиргааны алба

Утас: 341153

2017 оны 08-р сарын 25 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn