Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БНСУ-ЫН ЧОНБУК ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН “THE FEELING KOREA WINTER 2017” ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

БНСУ-ЫН ЧОНБУК ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН “THE FEELING KOREA WINTER 2017” ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2016-11-07 12:24:29

БНСУ-ЫН ЧОНБУК ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН

THE FEELING KOREA WINTER 2017”

ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА 

БНСУ-ын Чонбук Үндэсний их сургууль (CBNU) гадаадын оюутнуудад жил бүр зохион байгуулдаг “THE FEELING KOREA WINTER 2017” хөтөлбөр зарлагдлаа. Тус хөтөлбөр 2017 оны 1 сарын 13-наас 1 сарын 24-ны хооронд, мөн 2017 оны 2 сарын 6-наас 17-ны хооронд 2 үе шаттайгаар зохион байгуулагдана. ХААИС болон Чонбук ҮИС-ийн хоорондын гэрээний дагуу манай оюутнууд хөнгөлөлтэй нөхцлөөр буюу $500 /байр, хоол, сургалтын төлбөр/ хамрагдах боломжтой бөгөөд бусад зардлыг тухайн оюутан хариуцна. 

 Хамрагдахыг хүсвэл дараах бичиг баримтыг бүрдүүлэн 2016 оны 11 дүгээр сар 25-ны дотор бүртгүүлнэ үү. Үүнд:

1.       Өргөдлийн маягт/татах/

2.       Суралцах эрхийн бичиг /орчуулга- англи эсвэл солонгос хэл дээр/

3.       Гадаад пасспортын хуулбар

4.       Төлбөр төлсөн баримт 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Захиргааны алба (Захиргааны байрны 6 тоот)-аас авна уу.

 

Солонгосын хэл, соёл, уламжлалтай танилцах сайхан боломжийг та бүү алдаарай!

CHONBUK NATIONAL UNIVERSITY (CBNU)

Baekjedaero 567, Jeonju, Jeollabuk-do, 561-756, Republic of Korea

Tel: +82-63-270-2248 Fax: +82-63-270-2099

E-mail:Feelingkorea@chonbuk.ac.kr Website: http://ioffice.cbnu.edu 

Захиргааны алба

Утас: 341153

2016 оны 11 дугаар сар 07 өдөр

 


17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn