Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС АНУ-ын Нью Мексикийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа

ХААИС АНУ-ын Нью Мексикийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа

2017-07-06 17:45:08

АНУ-ын Нью Мексикийн их сургуулийн МАА, бэлчээрийн тэнхимийн профессор Сибилс Андрес, АНУ-ын ХААЯ-ны тэтгэлэг, солилцооны албаны дарга Шийан Тим, ХААЯ-ны судалгааны төвийн Jornado туршилтын бэлчээрийн экологич Карл Жесон, Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн зөвлөх Д.Бурмаа нар ХААИС-д зочилж, хамтын ажиллагааны гэрээг баталгаажууллаа.

Уулзалтын үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга сургуулийнхаа болон МУ-ын их, дээд сургуулийн талаар товч танилцуулсан юм.

Гэрээний хүрээнд хоёр талдаа ашигтай, бие биенээсээ суралцсан хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа  Нью Мексикийн их сургуулийн МАА, бэлчээрийн тэнхимийн профессор Сибилс Андрес хэлсэн үгэндээ онцоллоо.

АНУ-ын Нью Мексикийн их сургууль нь газар, бэлчээр, тэжээл, инженерийн чиглэлээр сургалт явуулдаг. АНУ-ын 49 муж, 89 улсаас 15,000 гаруй оюутан суралцдаг аж.

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Ш.Гэрлээ Ногоон алт төслийн шугамаар тус сургуульд нэг сарын сургалтад хамрагдсан бөгөөд энэ үеэрээ хамтран ажиллах саналыг тавьсан байна. Сургалтын үеэр тус сургуулийн хичээл заах арга зүй, технологи, инноваци нэвтрүүлэх чиглэлээр хийж буй ажилтай танилцаж туршлага судалсан аж.  

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn