Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн дэргэдэх “Морьтон клуб"-ын гишүүдэд үнэмлэх гардуулав

ХААИС-ийн дэргэдэх “Морьтон клуб"-ын гишүүдэд үнэмлэх гардуулав

2017-07-06 21:31:13

ХААИС-ийн оюутан, залуусын санаачилгаар “Морьтон” клуб байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тус клубын зорилго нь, үндэсний уламжлалт морин уралдааныг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, монгол адууы өв соёл, үндэсний бахархал, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болох тухай уламжлал, шинэчлэлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгуулагдсан байна.  Өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд улсын алдар цолтой уяачид болон адуу судлаач эрдэмтдийн лекцийг 10 гаруй удаа зохион байгуулж, 1000 гаруй сонирхогч оюутан залуус хамрагджээ. Клубын үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор “Морьтон гал” байгуулагдсан бөгөөд өнөөдөр тус галын зарим гишүүдэд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга үнэмлэх гардуулан өглөө.

Энэ үеэр “Морьтон клуб”-ын тэргүүн, “Морьтон гал”-ын нарийн бичгийн дарга М.Ренчин-Очир болон гишүүн А.Батхонгортой товч ярилцлаа.

-ХААИС-ийн дэргэдэх “Морьтон клуб” болон “Морьтон гал”-ын талаар товч танилцуулна уу?

-ХААИС-ийн Оюутны зөвлөлийн дарга байсан Ууганбаярын санаачилгаар 2012 онд анх байгуулагдсан. Гэхдээ өнгөрсөн оноос найз Р.Агваансамбуу болон зорилго нэгт оюутан залуустайгаа хамтран  идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингэсэнээр “Морьтон клуб” маань 2016-2017 оны хичээлийн жилийн ХААИС-ийн оюутны шилдэг клуб болсон. ХААИС-ийн дэргэд уяачид, морь сонирхогчдын клуб байгуулах тухай яригдаад бараг 20 гаруй жил болсон юм билээ. Өнгөрсөн жил санаачилга биелэлээ олж олон гишүүд, дэмжигчидтэй болсон.

-Байгуулагдаад ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манайх улсын алдар цолтой уяачид болон адуу судлаач эрдэмтдийн лекцийг 10 гаруй удаа зохион байгуулж, 1000 гаруй оюутан, залуус оролцсон. Мөн клубынхээ үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор “Морьтон гал” байгуулж, дүрэм боловсруулан баталлаа. Клуб маань 120 гаруй гишүүн, 700-аад дэмжигчтэй. Сургалтууд үнэ төлбөргүй учраас маш олон хүн сонирхдог.

-“Морьтон гал”-ын уяачид энэ жилээс морьдоо уяж, сойж эхэлсэн үү?

--“Морьтон гал”-ын гишүүдийн ихэнх нь морь уяж байгаа.  

“Морьтон гал”-ын гишүүн, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн 4-р ангийн оюутан А.Батхонгор:


-Би Дундговийн Адаацаг суманд төрсөн. Төв аймагт дунд сургуулиа төгсөөд  ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн малын эмчийн ангид 2014 оноос элсэн суралцаж байгаа. Манай аав, ээж малчин хүмүүс. Багаасаа морь унаж өссөн. Тиймээс клубынхээ үйл ажиллагааг дэмжин оролцдог.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn