Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Алтан гадас одонт ХААИС-ийн танилцуулга 
Үүсэл хөгжил, түүхэн замнал

 

 

ХААИС нь одоогоос 65 жилийн тэртээ анх мал эмнэлгийн анги нээгдэж анхны хичээлээ эхэлж байснаар түүхэн замнадынхаа анхны хуудсыг нээж байсан бол, өнөөдөр бүрэлдэхүүний 8, орон нутгийн салбар 3 сургууль, харъяа тэргүүлэх 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрлэлийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтанд 10.000 гаруй оюутан суралцаж байгаа эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний төрийн томоохон ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ. 

 

ХААИС-ийн түүхийн товчоо:
- 1942 он МУИС-ийн бүрэлдэхүүнд Мал эмнэлгийн анги нээгдсэн

- 1943 он МУИС-ийн бүрэлдэхүүнд Мал зүйн анги нээгдсэн

- 1946 он МУИС-ийг анхны 16 малын их эмч төгссөн.

- 1949 он МУИС-ийн дэргэд Хөдөө аж ахуйн факультет байгуулагдсан.

- 1958 оны 4-р сарын 15-нд МУИС-аас Мал эмнэлэг, Мал зүй, Агрономи гэсэн үндсэн 3 салбартайгаар бие    

  даасан  Хөдөө аж ахуйн дээд сургууль болсон.

- 1960 он Инженер механикийн факультет байгуулагдсан;

- 1961 он Хөдөө аж ахуйн хүрээлэн мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалан гэсэн 3 салбартайгаар

   байгуулагдсан. 

- 1963 он Ургамал, газар тариалангийн хүрээлэн байгуулагдсан.

- 1967 он Хөдөө аж ахуйн эдийн засгийн анги нээгдсэн.

- 1968 он Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан.

- 1972 он Эчнээ ангийн сургалт эхэлсэн.

- 1982 онд Мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан.

- 1987 он Хөдөө аж ахуйн эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан.

- 1993 он ХААДС-ийг Засгийн газрын тогтоолоор Хөдөө аж ахуйн үндэсний их сургууль болгон өөрчлөн

   зохион байгуулсан.

- 1999 он Экологи, технологи, хөгжлийн сургууль байгуулагдсан.

- 2001 он Байгалийн ухааны сургууль байгуулагдсан.

- 2001 онд ХААИС бүрэлдэхүүний сургуулийн бүтэц зохион байгуулалтад шилжсэн.

- 2009 онд Хөдөө аж ахуйн Шинжлэх Ухааны Академи байгуулагдсан.

- 2014 онд Англи нэр:Mongolian University of Life Science болсон.

 

 

 

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn