Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Мал эмнэлгийн хүрээлэн нь Монгол улсын мал эмнэлгийн шинжлэх ухааны цорын ганц байгууллагын хувьд мал, амьтны гоц халдварт, халдварт, паразиттах болон халдваргүй өвчнүүдийн оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах, үндэсний технологи бүхий шинэ эм, биобэлдмэл зохион бүтээх, мал эмнэлгийн арга хэмжээг боловсронгуй болгох, шинэ технологи, арга, аргачлал боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар мал сүргийг эрүүлжүүлэх зорилгын хүрээнд онолын болон хавсарга судалгааны ажил гүйцэтгэж ирлээ.
Өнөөдөр Монголын Мал эмнэлгийн ШУ-ны  салбарын ажиллагсад дотроос Монгол улсын шинжлэх ухааны гавъяат багш – 1, Монгол улсын гавьяат малын эмч - 2, Монгол улсын Төрийн соёрхолт – 10, Монгол улсын ШУА-ийн гишүүн – 7, Олон улсын ШУА-ийн гишүүн – 1, шинжлэх ухааны доктор – 18, доктор (PhD) 130 гаруй төрөн гараад байна.
Одоо тус хүрээлэн нь Халдварт өвчин, дархлаа судлал, Вирус судлал, Эрүүл ахуй, ариун цэвэр, Эмгэг  судлал, Молекул генетикийн лаборатори, Хачиг, шавж, эгэл биетэн  судлал, Гельминт судлалын лаборатори, Малын бодис  солилцоо, биохимийн лаборатори, Үржлийн эмгэг,  даавар  судлалын лаборатори, Төлийн  физиологи, эмгэг судлалын лаборатори, Эм, хор судлалын лаборатори гэсэн нийт 11 лаборатори, Захиргаа, аж  ахуйн  нэгж, туршлагын жижиг амьтны Вивар, Биобэлдмэлийн цех,  туслах аж ахуй бүхий бүтэцтэйгээр  ажиллаж байна.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн  дэргэд Мал эмнэлгийн салбарын хөгжлийн бодлого, зохицуулалт, эрдэм  шинжилгээ, сургалтын  чиглэлийг тодорхойлох үүрэг бүхий эрдмийн  зөвлөл 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр  ажиллаж  байна.
МЭХ-гийн ойрын ирээдүйн зорилт
МЭХ нь өөрийн орны мал эмнэлгийн эрдэм шинжилгээний толгойлогч байгууллагын хувьд ойрын ирээдүйн зорилт чиглэлийг дараах байдлаар тодорхойлж байна:
Мал эмнэлгийн эрдэм судлалын ажлын арга зүйг дэлхийн хөгжилтэй орнуудын мал эмнэлгийн байгууллагын түвшинд хүрэхэд чиглүүлэн ажиллаж байна.
Эрдэм шинжилгээний ажилтнуудын шавь сургалт, гадаад хэлний бэлтгэл, мэдээлэл, мэргэжил мэдлэг, нийгмийн асуудлыг эрхэмлэх үндсэн дээр тэдний судалгааны ажлын онол, аргазүйн төвшинг улам дээшлүүлж тэргүүний хөгжилтэй орнуудын зэрэгт хүргэх.
Тус орны мал эмнэлгийн шинжлэх ухааны өнөөгийн хүрсэн төвшинг цааш нь улам гүнзгийрүүлэн тэргүүний хөгжилтэй орнуудын ижил төстэй байгууллагуудтай гадаад харилцаагаа улам зузаатгах.
Биотехнологийн орчин үеийн шинэ шинэ ололтод тулгуурлан молекул биологийн судалгааг эрчимтэй явуулж, зарим өвчнийг найдвартай сэргийлэх амьд болон мутант рекомбинант вакцин, пробиотик бэлдмэл ELISA-оношлогооны дан язгуурт өвөрмөц эсрэгтөрөгч, конъюгатууд, цаашилбал полимеразын гинжин урвалын праймер, дан язгуурт эсийн эсрэгбием зэргийг эх орондоо бэлтгэх технологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар тус хүрээлэнгийн ажилтнуудын оюуны хүчийг чиглүүлэх.
Эсийн физиологи, эмгэг физиологийн in vivo, in vitro судалгааны орчин үеийн арга зүйг ашиглан төрөл бүрийн өвчний эмгэг жамыг нарийвчлан судлах боломжийг бүрдүүлэх.
Эрдэм шинжилгээний ажлыг оновчтой төлөвлөх арга зүйн түвшинг байнга дээшлүүлэх, бүтээлийн онол, практикийн ач холбогдол, чанар өгөөжийг дээшлүүлэхийн тулд хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөс тавих хяналт шаардлагыг  эрс өндөржүүлэхэд онцгой анхаарах.
Тус хүрээлэнгээс сонгомол аргаар эртэмтэдийн зохион бүтээсэн вакцин ийлдэс, оношлуур ургамал амьтны гаралтай эм бэлдмэлийн идэвхит чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ ДНХ-ийн эрлийзжүүлэг, генийн инженерчлэл, ген шилжүүлэн суулгах, эд зохицлын иж бүрдэл, цагаан эсийн гадаргуугийн ялгарлын кластер, идэвхжүүлсэн эсүүдийн шүүрэл болох интерлейкинүүд болон интерферон зэргийг ашиглан бактери болон вирусийн эсрэг үүсэх дархлалыг идэвхжүүлэх зэрэг зорилт тавих болно.
Малын үржин төлжих чадавхийг дээшлүүлэх халдваргүй өвчин эмчлэн сэргийлэх зориулалтаар биологийн гаралтай эм бэлдмэлийн технологийн шийдлийг боловсронгуй болгох, шинээр зохион бүтээх, нэгэнт бий болсон технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ажиллах зэрэг болно.
 
 


МЭХ-ийн шилдэг бүтээлүүд

Унших ...

Дэлгэрэнгүй
МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН СЭТГҮҮЛД ХЭВЛЭГДСЭН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ

Унших ...

Дэлгэрэнгүй
ШИНЖЛЭХ УХААНЫ НЭЭЛТ

Унших ...

Дэлгэрэнгүй
Мал эмнэлгийн хүрээлэнгийн хэвлүүлсэн ном хэвлэл, бүтээлийн жагсаалт

Унших ...

Дэлгэрэнгүй
МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Унших ...

Дэлгэрэнгүй

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn