Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

УРГАМАЛ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
УГТЭШХүрээлэн нь судалгааны ажлыг орчин үеийн түвшинд гүйцэтгэх, материаллаг бааз, оюуны чадавхийн хувьд бэхжсэн, газар тариалангийн суурь болон хавсарга судалгаануудыг гүйцэтгэж, тариалангийн үйлдвэрлэлийн шинэ технологи боловсруулж, төрөл бүрийн таримлын нутагшсан сортуудын анхан шатны үр үйлдвэрлэж, газар тариалангийн салбарын хөгжлийн бодлого тодорхойлж, хэрэгжүүлэгч үндэсний хэмжээний хүрээлэн болж хөгжиж байна.
 
Хүрээлэнгийн өнөөгийн бүтэц, зохион байгуулалт
УГТЭШХүрээлэнд эрдэм судалгааны ажил явуулах үүрэг бүхий Таримал ургамлын селекци, Үрийн аж ахуй, Газар тариалан, Хүнсний ногоо судлал, Төмс судлал, Жимс жимсгэнэ чимэглэлийн ургамал судлал, Хаа-н таримлын генетик нөөцийн зэрэг 7 сектор,  Ургамлын биотехнологи, Хөрс-агрохими, Хөрсний микробиологи, Ургамлын Биохими-технологи, Ургамлын молекул биологи, Стресс тэсвэрийн селекцийн лабораториуд ажиллаж байна.
Одоогийн байдлаар таримлын шинэ сорт гаргаж нутагшуулах, тэдгээрийг ургуулах технологи боловсруулах, хөрс, түүний үржил шимийг дээшлүүлэх, ургамлын биотехнологийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн 10 төсөл хэрэгжүүлж байна.
 
Эрдэмтэн судлаачид, боловсон хүчний чадавхи
Тус хүрээлэнд 62 эрдэм шинжилгээний ажилтан байгаагаас ШУ-ны доктор 1, боловсролын доктор 18, магистр 44 байгаа бөгөөд үр тариа, төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэх, тариалах технологи боловсруулах чиглэлээр мэргэшсэн тариаланч, механикжуулагчид бүхий нийт 102 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
 
Тариалангийн талбай, техникийн хүчин чадал
Хүрээлэн нь бүх төрлийн таримлын анхан шатны үр үржүүлгийн зориулалттайгаар ашиглагдаж байгаа нийт 1367.5 га эргэлтийн талбайд туршлага судалгаа, үр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байна.
Үр тариа тариалах, арчлах, хураах зориулалттай том, бага оврын үр тарианы 5 комбайн, талбайд зүтгэх хүчний зориулалттай 25-120 морины хүчин чадалтай 10 трактор, хөрс боловсруулах, хор гербицид цацах, үр цэвэрлэх, сортлох, төмс, хүнсний ногоо хураах техник, чиргүүл дүүжин машин техник тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.
 
Үр үйлдвэрлэл, лабораторийн хүчин чадал.
Хүрээлэнгийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд шинээр нутагшсан таримал сортуудын анхан шатны үрийг үржүүлж үйлдвэрлэлд нийлүүлэх үйл ажиллагааны үр дүнд жилд дунджаар:
 
Үр тариа /улаан буудайн элит үр/                                                   200-250 т
Үр тариа хөх тариа, арвай, хошуу будаа, бог будааны               10-30 т
Төмс                                                                                                               60 т
Төмсний бичил булцуу                                                        100000-150000ш
Төрөл бүрийн ногооны үр                                                    100-120 кг
Жимс жимсгэний суулгац                                                    10 000-12000 ш
Чимэглэлийн ургамлын суулгац                                        10 000 -15 000 ш
 тус тус үйлдвэрлэж тариаланчидад нийлүүлж байна.
 
Хөрс агрохимийн лаборатори нь жилд дунджаар 2500-3000 ш дээжинд агрохимийн 12, агрофизикийн 5 төрлийн шинжилгээг хийх хүчин чадалтай. MNS ISO/IEC17025:2007 стандартын шаардлага хангаж, 2 дахин магадлан итгэмжлэгдсэн лаборатори юм.
Ургамлын биохими технологийн лаборатори нь үр тарианы 8, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний таримлын үр жимсэнд 6 төрлийн задлан шинжилгээг жилд  дунджаар 600-700 дээжинд шинжилгээ хийх хүчин чадалтай.
Ургамлын биотехнологийн лаборатори нь төмс, жимс жимсгэний анхдагч үрийн эх материалыг in-vitro нөхцөлд үржүүлж, хадгалах зориулалттай, жилд дунджаар 15-20 мянган бичил ургамал, 100-120 мянган бэсрэг булцуу үйлдвэрлэж, төмсний үр үржүүлэгчдэд нийлүүлж байна.

Хөрсний микробиологийн лаборатори нь хөрсний бичил биетний судалгаа явуулахын зэрэгцээ хөрснөөс ашигтай бичил биетнийг ялгаварлан өсгөвөрлөж жилд 6-8 т бактерийн бордоо үйлдвэрлэн тариалан эрхлэгчдэд нийлүүлж байна.


УРГАМАЛ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ШИЛЖСЭН АЖЛЫН ЗАРИМ ҮР ДҮН

Унших ...

Дэлгэрэнгүй
УГТЭШХ-д хийгдсэн эрдэм шинжилгээ судалгаа, үйлдвэрлэлийн томоохон үр дүнгүүд

Унших ...

Дэлгэрэнгүй
УРГАМАЛ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Унших ...

Дэлгэрэнгүй

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn