Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн чиг үүргийн танилцуулга
 
ЭРХЭМ ЗОРИЛГО: Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, оюуны бизнесийн цогцолбор болж хөгжинө.
 
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
·   Малын биологийн нөөцийг судлах,ашиглах,  генофондыг хамгаалах, генетик, селекц, биотехнологийн аргаар бүтээмж ихтэй мал бий болгох
·   Уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн давах чадавхитай, ашиг шимийнчиглэлээр төрөлжсөн үүлдрийн малынтэжээллэгийн технологи боловсруулах
·   Бэлчээр хадланг зохистой ашиглах, сайжруулах, бүтээмж нэмэгдүүлэх арга технологи боловсруулах
·   Ган хүйтэнд тэсвэртэй тэжээлийн ургамлын сорт бий болгох
·   Төрөл бүрийн тэжээл үйлдвэрлэлийн технологи боловсруулах
·   Тэжээлийн ургамал тарималжуулах, үржүүлэх технологи боловсруулах
·   Бэлчээрийн ургамал, тэжээлд үнэлгээ өгөх
 
ТҮҮХЭН ТОВЧОО
·   1944 – ШУА-ийн Хөдөө Аж Ахуйн сектор байгуулагдсан
·   1948 – Бургалтайн САА-д Хөдөө Аж Ахуйн станц
·   1961 - ШУА-ийн Хөдөө Аж Ахуйн хүрээлэн
·   1963 – ШУА-ийн Мал Аж Ахуйн Хүрээлэн
·   1971 –Хүрээлэнг   мал аж ахуй хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Ж.Самбуугийн     нэрэмжит болгожээ
·   1977 – Засгийн газрын 31-р тогтоолоор Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн хэмээн нэрлэх болжээ
 
Гаргасан үүлдэр, үүлдрийн хэсгийн мал
Манай эрдэмтэд, судлаачдын  идэвхтэй оролцоотойгоор “Орхон”, “Хангай”, “Ерөө”, “Тал нутгийн цагаан” “Торгууд”, “Байдраг”, “Хотонт”, “Алтанбулаг” “Тамир”, “Керей” үүлдэр, үүлдрийн хэсгийн хонь, “Говь Гурван Сайхан”, “Уулын бор”, “Алтайн улаан” үүлдэр, үүлдрийн хэсгийн  ямаа, “Дорнодын мухар улаан” үүлдрийн үхэр тус тус бий болсон юм. 
 
Ургамлын сорт
Шимт чанар өндөр тэжээлийн ургамал болох царгасны “Бургалтай”, саман ерхөгийн“Сүмбэр-1”, өлөнгийн “Хэрлэн” зэрэг 10 гаруй  сорт гаргаж, тэдгээрийн үр үржүүлэг хийгдэж байна.
 
Бусад үр дүн
Тэмээ, адуу, үхэр (махны, сүүний, хосолмол), хонь, ямаа болон сайн чанарын өвс, дарш бэлтгэх зэрэг олон технологийн заавар, зөвлөмж боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
 
Манай алдартнууд:
Төрийн шагналтан     11
Гавъяат мал зүйч     11
Академич       4
Шинжлэх ухааны доктор   4
Боловсролын доктор    30
Профессор       9
Магистр      18

Шилдэг суурь болон хавсарга судалгааны үр дүн, технологи, бүтээгдэхүүн, бүтээлийн танилцуулга

Унших ...

Дэлгэрэнгүй
Томоохон судалгааны ажлын үр дүнгийн мэдээлэл

Унших ...

Дэлгэрэнгүй
Салбар хүрээлэнгүүд

Унших ...

Дэлгэрэнгүй
Шинжлэх ухааны салбар

Унших ...

Дэлгэрэнгүй
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн чиг үүргийн танилцуулга

Унших ...

Дэлгэрэнгүй

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn