Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

 

Захирлын 2011 оны 234 тоот
тушаалын дөрөвдүгээр хавсралт
 
ХААИС-Д ГАДААДЫН БАГШ, СУДЛААЧИЙГ
УРЬЖ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
Засгийн газар, олон улсын байгууллага болон гадаадын их дээд сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр, төслийн дагуу олон улсын байгууллага болон гадаадын их дээд сургуулиудаас гадаадын багш, судлаач /цаашид “мэргэжилтэн” гэх/-ийг тус сургуульд урьж ажиллуулах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгон баримтлана.
 
Хоёр. Гадаадын мэргэжилтэнг урьж ажиллуулах тухай хүсэлт гаргах
 2.1.Бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэн гадаадын мэргэжилтэнг урьж ажиллуулах хүсэлтээ тухайн мэргэжилтэнг Монгол Улсад урихаас нэг /1/ сарын өмнө ХААИС-ийн Захиргааны алба /цаашид, ЗА гэх/-нд албан ёсоор гаргана.
2.2. Гадаадаас мэргэжилтэн урих хүсэлтэд дараах бичиг баримтуудыг хавсаргана.
 

 

Богино хугацаагаар буюу 30 хүртэлх хоног

Монгол Улсын ГХЯ нь албан урилгыг Монгол улсаас тухайн улсад байрлах консулын газарт илгээнэ. Үүнд дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ:
·         Мэргэжилтний паспортын хуулбар, нүүрэн хэсэг ба сунгалттай хуудас /тод, гаргацтай байх/
·         Мэргэжилтний мэдээлэл /урьж буй зорилго, албан газрын нэр, хаяг, гэрийн хаяг, албан тушаал/
·         Визний урилга хүргүүлэх мөнгөн хураамж
·         Тухайн мэргэжилтэнтэй хамтран гүйцэтгэх ажлын төлөвлөгөө
 

 

Урт хугацаагаар буюу 30 хоногоос 1 жил

ХААИС гадаадын мэргэжилтэн урих албан хүсэлт БШУЯ-нд гаргаж, БШУЯ болон ХЭҮТ-өөс олгох хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг ИХШХЕГ-т хүргэснээр Монгол Улсад нэвтрэх зохих зөвшөөрлийг олгоно. Үүнд дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ.
·         Мэргэжилтний паспортын хуулбар, нүүрэн хэсэг ба сунгалттай хуудас /тод, гаргацтай байх/
·         Эрүүл мэндийн хуудас /халдварт өвчин болон ДОХ-ын шинжилгээний хуудас/
·         Диплом, сертификатын баталгаажуулсан хуулбар, баталгаат орчуулгын хамт
·         Илгээгч байгууллагын албан бичиг, тодорхойлолт
·         ХААИС-тай хийсэн хөдөлмөрийн гэрээний хуулбар, баталгаат орчуулгын хамт
·         Визний урилга хүргүүлэх, зөвшөөрлийн бичиг авах мөнгөн хураамж
·         Мэргэжилтэнтэй хамтран гүйцэтгэх ажлын төлөвлөгөө
 

 

***Монгол улсад нэвтэрснээс хойш 7 хоногийн дотор ИХШХЕГ-т бүртгүүлэх ба 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл авна.

 
3. Гадаадаас ирж ажиллах мэргэжилтэнд тавих шаардлага
3.1. Тус их сургуульд ирж ажиллах гадаадын мэргэжилтэн
дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
·         Дээд боловсрол эзэмшсэн байх;
·         Мэргэжлийн дагуу тодорхой хугацаанд ажилласан байх:                                          
- Эрдэм шинжилгээний ажилтан 3-аас доошгүй жил;
- Гадаад хэлний багш 1-ээс доошгүй жил
·         Багшаар ирж буй гадаадын мэргэжилтэн нь магистр буюу түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх бөгөөд энэ нь гадаад хэлний багшид хамаарахгүй.
·         Нийгмийн ямар нэгэн халдварт өвчингүй байх;
3.2  Гадаадын мэргэжилтэн Монгол Улсын хууль болон тухайн сургууль, хүрээлэн, төвийн дотоод дүрэм журам, шаардлагыг мөрдлөг болгон ажиллана.
3.3. ХААИС-д ажиллах гадаадын мэргэжилтэнтэй хийх гэрээг байгуулж, тус гэрээнд зааснаас өөр ажил эрхлэхгүй байх;
3.4. Сургалтанд ямар нэгэн үзэл суртал, шашин номлолын үйл ажиллагаа явуулахгүй байх;
3.5. Хичээл, сургалтын үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслах, ЗА-нд мэдэгдэлгүйгээр гадаад оронд зорчихгүй байх;

4. Урьж ажиллуулж буй бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэн, төвийн гүйцэтгэх үүрэг
4.1. Гадаадын мэргэжилтэнг урьж буй бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэн, төв нь гадаадын мэргэжилтэнтэй гэрээ байгуулж, хамтран гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргана.
4.2. Гадаадын мэргэжилтэнг ажиллах нөхцөл, ажлын байраар хангах асуудлыг бүрэн шийдвэрлэн, байр сууц олоход нь тусална.
4.3. Тухайн сургууль, төвийн захирал гадаадын мэргэжилтэнтэй хамтран ажиллах гэрээг Монгол хэлээр үйлдэж, Захиргааны албаны даргаар батлуулна.
4.4. Гадаадын мэргэжилтэнтэй холбоотой бүхий л асуудлыг урьсан тал хариуцна.

5. Гэрээг байгуулах, сунгах, цуцлах
5.1. Гадаадын мэргэжилтэнтэй байгуулах гэрээ нь 1 хүртэл жилийн хугацаатай байх бөгөөд шаардлагатай тохиолдолд сунгах боломжтой.
5.2. Хүчин төгөлдөр болсон гэрээг зөвхөн холбогдох хууль, гэрээнд заасан үндэслэлээр цуцална.

6. Гадаадын мэргэжилтний визийн зөвшөөрөл авах,
албан урилга илгээх, бүртгүүлэх, оршин суух зөвшөөрөл авах
6.1. Уригдаж буй гадаадын зочны визийн зөвшөөрөлтэй холбоотой бичиг баримтуудыг /албан урилга г.м./ уригч тал бүрдүүлэн ЗА-ны хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэнд өгнө.
6.2. Гадаадын мэргэжилтэн Монгол Улсад ирсэн даруй ажлын 3 хоногийн дотор ЗА-нд мэдэгдэнэ. Урьж буй байгууллага гадаадаас ирж буй мэргэжилтэнг ИХШХЕГ-т бүртгүүлж, оршин суух зөвшөөрөл авах асуудлыг хариуцна.
6.3. Гадаадын мэргэжилтэнг Монгол Улсад нэвтэрснээс хойш ажлын 7 хоногийн дотор ИХШХЕГ-т бүртгүүлэн 21 хоногийн дотор Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг авна. Дээрх хугацаанд бүртгүүлж, оршин суух зөвшөөрөл аваагүй тохиолдолд гарах хариуцлагыг уригч тал бүрэн хариуцна.
6.4. Гадаадын иргэний бүртгэл, оршин суух зөвшөөрөл авахтай холбоотой хураамжийг уригч тал хариуцах эсвэл мэргэжилтэн өөрөө хариуцна.
6.5. ХААИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын байгууллагаас ирж ажиллах мэргэжилтний бүртгэл, оршин суух зөвшөөрөл, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн асуудлыг ЗА бүрэн хариуцна.
 


 

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn