Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Засгийн газрын 2010 оны 340 дүгээр тогтоолын хавсралт

ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ БОЛОН  ТҮҮНИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ  

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид “гадаадын иргэн” гэх/-ийг бүртгэх, бүртгэлээс хасах, оршин суух зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах, өөрчлөх, хүчингүй болгох үйл ажиллагааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.

1.2. Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг хэрэгжүүлэхэд энэ журмыг мөрдөхгүй. 

Хоёр. Гадаадын иргэнийг бүртгэх  

2.1. Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, хувийн хэргээр оршин суух болон төрийн байгууллагын урилгаар ирсэн, Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэнийг тус улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор урьж ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, буцах үед бүртгэлээс хасуулна.

2.2. Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, түүнчлэн гадаад улс, олон улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24.4-т заасны дагуу Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ. 

2.3. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24.1-д заасан хувийн хэргээр оршин суугч нь оршин суух зөвшөөрлийн хугацаанд дахин бүртгүүлэхгүй.  2.4. Энэ журмын 2.1-д зааснаас бусад тохиолдолд гадаадын иргэн өөрөө бүртгүүлнэ. 

2.5. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаадын иргэнийг бүртгэхдээ уригч иргэний өргөдөл, аж ахуйн нэгж, байгууллагын албан бичиг /уригчгүй гадаадын иргэн өөрөө бүртгүүлэх бол өргөдөл/, тухайн гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ѐсны баримт бичиг (цаашид “паспорт” гэх), түүний хуулбар, 3х4 см хэмжээний гэрэл зургийг зохих мэдүүлгийн хуудасны хамт хүлээн авч бүртгэнэ. 

2.6. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаадын иргэний паспортад бүртгэлийн дугаар, бүртгүүлсэн он, сар, өдөр бүхий “бүртгэв” гэсэн дардас дарж, тухайн гадаадын иргэний болон уригчийн талаархи мэдээллийг мэдээллийн санд оруулан мэдүүлгийн хуудсанд тэмдэглэл хийнэ.

2.7. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хилийн боомт болон орон нутаг дахь алба нь хил орчмын нутагт зорчих үнэмлэхээр ирсэн гадаадын иргэн зорчих үнэмлэхэд заасан хилийн боомтоор нэвтэрч, зөвшөөрсөн хил орчмын нутагт зорчиж, хугацаандаа гарч байгаа эсэхийг бүртгэж, хяналт тавина. 

 

Дэлгэрэнгүй ...

 

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn