Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БАТЛАВ
ЗАХИРАЛ                                     Т.ХЭРҮҮГА
 
 
ГАДААД ОЮУТНЫ СУРГАЛТЫН ГЭРЭЭ
 
Нэг. Ерөнхий зүйл
Энэхүү гэрээг нэг талаас ХААИС-ийг төлөөлж .......................... албан тушаалтай........................овогтой........................., нөгөө талаас..................... улсын иргэн .................... сургуулийн ...................... мэргэжлийн .... ангийн .............. кодтой .................. овогтой ........................./цаашид, суралцагч гэх/ нар харилцан тохирч, Монгол Улсын Засгийн газар болон....................Улсын Засгийн газар хоорондын Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, Монгол Улсын Боловсролын тухай хууль, ХААИС-ийн дүрэм, журмыг үндэслэн байгуулав.
  
Хоёр. Сургуулиас хүлээх үүрэг
1.      Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулж, суралцагчид зохих шатны мэдлэг, мэргэжил эзэмшүүлэх;
2.      Суралцагчийг ХААИС-ийн дүрэм болон бусад холбогдох журам, дүрэм, заавруудтай танилцуулах;
3.      Суралцах хугацаанд суралцагчид хичээлийн байр, оюутны дотуур байр, спорт заал, номын сан, интернет үйлчилгээгээр зохих журмын дагуу үйлчлэх;
4.      Оюутны шилжилт хөдөлгөөний асуудлыг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуваарь”-т тусгасан хугацаанд шийдвэрлэх;
5.      Сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлүүдийг бүрэн судалж эзэмшсэн нөхцөлд тухайн мэргэжлээр боловсрол эзэмшсэнийг нотлох диплом, энгэрийн тэмдэг олгох;
6.      Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр суралцаж буй суралцагчид олгогдох тэтгэлгийн зохих хугацаанд олгуулах нөхцлөөр хангах;
7.      Суралцагчид БШУЯ болон ИХШХЕГ-аас виз авах, бүртгүүлэх, оршин суух зөвшөөрөл авах зэрэг үйлчилгээг тухай бүрт үзүүлэх
 
Гурав. Суралцагчийн хүлээх үүрэг
1.      Сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлүүдийг бүрэн судалж, зохих кредит цагийг цуглуулах, улирлын болон төгсөлтийн шалгалт, сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг цаг хугацаанд нь өгч, хамгаалах;
2.      Сургуулийн удирдах зөвлөл, захиргаа, сургалтын алба, тэнхим, нэгжээс гаргасан шийдвэрийг биелүүлэх;
3.      Сургууль, тэнхим, багшаас өгсөн үүрэг даалгавар болон сургуулийн дотоод дүрэм, журам, оюутны ёс зүйг хүндэтгэж, хатуу чанд биелүүлэх
4.      Суралцагч хангалтгүй дүн үзүүлсэн тохиолдолд тухайн хичээлийг кредитийн төлбөртэйгээр дахин судлах
5.      Өөрийн бичиг баримтанд анхаарал тавьж оршин суух зөвшөөрөл, визний хугацаагаа шалгуулж байх, Монгол улсад нэвтрэн орсноос хойш ажлын 3 хоногт багтаан ХААИС-ийн ЗА-нд мэдэгдэж, ИХШХЕГ-т зохих журмын дагуу бүртгүүлэх, оршин суух зөвшөөрөл авах, хураамжийг төлөх
6.      Оюутан гадаад, дотоодод зорчих тохиолдолд ЗА-нд мэдэгдэж, зохих журмын дагуу гарах-орох визийг авах
7.      Аливаа гадаад оюутны арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцох
8.      Монгол улсын хууль дүрэмд захирагдаж, дагаж, мөрдөх
 
Дөрөв. Сургуулийн эрх
1.      Суралцагчаас сурах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах
2.      Суралцагчийг гэмт хэрэг, хэв журмын зөрчилд холбогдох, архидан согтуурах, сургуулийн дотоод журам, бусад холбогдох дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд суралцах гэрээг шууд цуцлах
3.      Төгсөгч оюутнаар бүртгэгдэх үед голч дүнгийн үнэлгээ 2,0 хүрэхгүй тохиолдолд дээд боловсролын дипломын зэрэг, зохих болзол хангасан оюутанд бакалаврын зэрэг олгох
4.      Суралцагчид хүндэтгэн үзэх шалтгаанаар жилийн чөлөөг сургуулийн захирлын тушаалаар олгох бөгөөд суралцагч чөлөөний хугацаа дуусахад ирээгүй, чөлөөний хугацааг сунгуулах талаар албан ёсоор мэдэгдээгүй тохиолдолд цаашид суралцуулахгүй байх
 
Тав. Суралцагчийн эрх
1.      Хэвийн суралцах бололцоогоор хангуулах, боловсролын зэргээ ахиулах
2.      Сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар заагдсанаас бусад сонгон суралцах хичээлүүдээс чөлөөтэй сонгон суралцах
3.      Суралцагч сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй хичээлийг сонгон судлах тохиолдолд нэмэлт төлбөр төлж суралцах
4.      Оюутны хөгжил хөтөлбөрт заагдсан төрөл бүрийн хөнгөлөлт, хууль тогтоомж, холбогдох гэрээ, журмын дагуу хөнгөлөлт эдлэх
5.      Багшийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих
 
Зургаа. Гэрээг цуцлах
1.      “Оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-аар анхааруулах хуудас 3 удаа авсан үед,
2.      Сахилгын ноцтой зөрчил гаргасан, сургуулийн дотоод дүрэм журам, бусад холбогдох хууль дүрмийг зөрчсөн,
3.      Монгол улсад суралцах хугацаандаа зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн,
4.      Тодорхой шалтгаангүйгээр хийчээлийг 14 хоногоос илүү хугацаанд тасалсан зэрэг тохиолдолд гэрээг цуцална.
 
Долоо. Гэрээний хугацаа
Гэрээ нь талууд гарын үсэг зурснаас хойш оюутны мэргэжлийн чиглэлээс шалтгаалан 4-5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
 
ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН:
 
 
ХААИС-ийг төлөөлж:                                                        Суралцагч:

 

 

 

Нэр:                                                                                        Нэр:
Албан тушаал:                                                                     Сургууль:
Огноо:                                                                                    Огноо:
 
 

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn