Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1. Энэхүү дэгийг “ХААИС-д оюутан элсүүлэх журам”-ыг мөрдлөг болгон элсэлтийн төв   комиссоос боловсруулав.

1.2. ХААИС-д оюутан элсүүлэх, хөтөлбөр сонгох, шалгаруулалтыг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэ дэгээр зохицуулна.

1.3.  ХААИС-ийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн төв комисс элсэлтийн бүхий л талын үйл ажиллагааг  удирдан зохион байгуулна.

1.4. Элсэлтийн төв комисс нь элсэхээр хүсэгчдийн материалыг хүлээн авах, шалган магадлах, мэргэжил сонгуулах, элсэлтийн үйл ажиллагааны явцад хяналт тавих, шийдвэр гаргах, санал гомдлыг барагдуулах зэрэг үндсэн үүргийг гүйцэтгэнэ.

Хоёр. Бүртгэл

 

2.1. Элсэлтийн бүртгэлийг 2016 оны 07-р сарын 02-ны өдрөөс 07-р сарын 08-ны өдрийн 18.00 цаг хүртэл ХААИС-ийн төв байрны 202 тоот өрөөнд 10.00 - 18.00 цаг хүртэл явуулна.

2.2.  Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. 

Үүнд:

  • Ерөнхий шалгалтын батламж 
  • Боловсролын үнэмлэх, диплом
  • Иргэний үнэмлэх
  • Бүртгэлийн хураамж 10000 төг

2.3. Ерөнхий шалгалтын батламж бичгээр  бүртгүүлж,  бүртгэлийн хуудас авна.   

2.4. Дурдсан хугацаанд бүртгүүлээгүй элсэхийг хүсэгчийг сонгон шалгаруулалтанд оруулахгүй.

Гурав. Хөтөлбөрийн сонголт

 

3.1. Хөтөлбөр /мэргэжил/ сонгохдоо тухайн хөтөлбөрт харгалзах хичээлээр ерөнхий шалгалтуудын аль нэгийг заавал өгсөн байх ба ерөнхий шалгалтын оноог үндэслэн хөтөлбөр сонгуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

3.2. БШУЯ-наас хөтөлбөр бүрээр баталсан хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

3.3 Элсэхээр хүсэгчдийг ерөнхий шалгалтын математик, физик, хими, биологи, гадаад хэлний  чиглэлээр 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 18.00 хүртэл бүртгэж, онооны дарааллаар жагсаан байршуулж, нийтэд нээлттэй хэлбэрээр зарлалын самбараар, web хуудсаар мэдээлнэ.

3.4. Элсэхээр хүсэгчдийг хөтөлбөрийн чиглэлд харгалзуулан ерөнхий шалгалтын аль өндрөөр бүлэг болгон, онооны дарааллаар байр эзлүүлэн жагсаана.

3.5.Онооны дарааллаар хөтөлбөр сонгох хугацаа

2016 оны 07 дугаарын 09-ний өдөр

Бүлэг

Сар.өдөр

Цаг

1

Математик

07 дугаар сарын 09

10:00

2

Математик-хар зураг

07 дугаар сарын 09

14:00

3

Математик-физик

07 дугаар сарын 09

15:00

 

2016 оны 07 дугаарын 10-ны өдөр

Бүлэг

Сар.өдөр

Цаг

1

Математик-гадаад хэл

07 дугаар сарын 10

09.00

2

Хими-биологи

07 дугаар сарын 10

10:00

3

Математик-хими

07 дугаар сарын 10

12:00

 

3.6. Хөтөлбөр сонгуулахдаа ерөнхий шалгалтын бүлэгт байр эзэлсэн дарааллаар элсэхийг хүсэгчдийн сонирхлын дагуу сонголт хийлгэж, суралцах эрхийн бичиг олгоно.

3.7. Ерөнхий шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэх, дипломын дундаж, боловсролын үнэмлэх дээрх ерөнхий шалгалт өгсөн хичээлүүдийн оноог харгалзана.

3.8. Сонгосон хөтөлбөрийн хяналтын тоо дууссан тохиолдолд математик, физик, хими, биологи, гадаад хэлний чиглэлээр хяналтын тоо гүйцээгүй өөр хөтөлбөрийг сонгож болно.

3.9. Математик, математик-физик, Математик-хар зураг суурьтай сонгон шалгаруулалтад хөтөлбөр сонгох боломжгүй болсон үед 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Математик-гадаад хэл, хими-биологи, математик-хими, суурьтай хөтөлбөрийн сонгон шалгаруулалтанд орж болно.

3.10. Бүртгэгдсэн элсэхийг хүсэгчийг онооны дарааллын дагуу 3 удаа нэрийг дуудна.  Дуудсан хугацаанд сонгон шалгаруулалтанд ороогүй элсэхийг хүсэгчийг бүртгэлээс хасч дараагийн хүнд олгох журмыг мөрдөнө.

3.11. Хөтөлбөр сонгох, хуваариас татгалзах, түүнийг дараагийн хүнд олгох үйл ажиллагаа ил тод хийгдэж, энэ тухай мэдээллийг нийтэд нээлттэй зарлана.  

3.12.Ландшафтын архитектур мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн хар зургийн ур чадварын шалгалтыг 2014 оны 07-р сарын 08-ны өдрийн 18 цагт ХААИС-ийн хичээлийн төв байрны 201 тоот өрөөнд авна.

3.13. Хар зургийн шалгаруулалтад ирэхдээ балын харандаа, баллууртай ирнэ.

3.14. Шалгаруулалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Ерөнхий шалгалтын батламж,
  • Боловсролын үнэмлэх,  диплом
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хувийн хэрэг  

3.15.Сонгон шалгаруулалттай холбоотой санал гомдлыг элсэлтийн комисс хүлээн авч тухай бүрд нь хугацааг товлон шийдвэрлэнэ.

 

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn